ЖРР Толкиен бол Бөгжний эзэн, Хоббит зэрэг дэлхийд алдартай олон зохиол бичсэн домог гэж хэлж болохоор Английн уран бүтээлч.
Түүний хойч үеийг залгамжлан гарч ирсэн гэгддэг Хятадын Толкиен буюу Луис Ча 94 насандаа Хонконгийн эмнэлэгт таалал төгсжээ.
Луис Ча нь Жин Ёнг нэрээр зохиолоо туурвиж, дайн тулааны зохиолын өвөг эцэг хэмээн хүндлүүлдэг байсан юм.
Азийн хятад хэлтэй орнуудад ном зохиол нь олон сая хувь борлогдож, телевизийн шоу, зурагт ном, видео тоглоомууд хүртэл санаа авсан байдаг.
Лу Ча Хятадын Хайнинг хотод төрж 1948 онд Хонконг руу нүүн орон нутгийн сонины газарт туслах редактороор ажиллажээ.
1955-1972 оны хооронд 15 алдартай тууж бичсэн байдгаас дурдвал “Тас баатруудын домог” юм.
Орчин цагийн “Хаадын тулаан”, “Харри Поттер” зэрэг англи хэл дээрх зохиолуудад гардаг нисдэг тулаанчид, сэлэм, илдээр тулалдах урлагийг Хятадаас гаралтай гэж үздэг ба тэр дундаа Лу Чагийн бүтээлд тод тусгагддаг аж.
Гэвч түүнийг Хонконгод зохиолоо эд бичиж туурвиж байх үед Соёлын хувьсгал газар авч Хятадын дарга Мао Зедун тулааны урлагийг оюун санааны бохирдол гэж үздэг байсан ч дараагийн удирдагч Дэн Сяопин хүндэт шүтэн бишрэгч нь байжээ.
Тулааны урлагаас гадна зохиолдоо бүсгүй хүний дүрийг гайхалтай уран, тулаанч гэх мэт олон талаас нь харуулж чаддагаараа алдартай.
Таалал төгссөнийнх нь дараа Хятадын орчин үеийн залуус “Жин Ён таалал төгслөө” хэмээх хаш тагийг тэрбум гаруй удаа Weibo-д нийтэлжээ.
Хятадын орчин цагийн алдартай кино жүжигчид Лу Чаг таалал төгссөн явдалд эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлж, хүүхэд ахуй наснаасаа түүний бүтээлүүдэд гардаг шиг эрэлхэг баатар болохыг мөрөөддөг байснаа хуваалцжээ.
Эх сурвалж: www.bbc.com