БНХАУ-ын Дакинд хотноо 2018.10.28-11.04 өдрүүдэд снукер билльярдын "The 2018 International Championship" тэмцээн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр гуравдугаар тойргийн тоглолтуудаар үргэлжилж байна. Дөнгөж сая Англи улсын тамирчин Ж.Трамп 18 настай Дэлхийн снукер билльяардын ерөнцөд хүч түрэн орж ирж буй БНХАУ-ын тамирчин Я.Бинтао-тай тоглон 6:1 харьцаагаар буулган авлаа. Энэхүү тэмцээний гуравдугаар тойргийн хувьд нийт хэн түрүүлж зургаан хожил авсан нь дараагийн шатанд шалгарах дүрмээр явагдаж байгаа юм.
Ж.Трампын гуравдугаар тойрогт Я.Бинтао-тай хийсэн тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна: