Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 16:30минутад сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сайдын суудлаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр "Миний бие хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа сэтгүүлч та бүхэнд хэлэх гэсэн юмаа" хэмээснээс өөр зүйл хэлсэнгүй босон явлаа.
Сэтгүүлчид араас нь "Асуулт асууя?" гэхэд "Асуулт яах юм бэ" гэсэн ба "Албан ёсоор мэдэгдлээ. Хариуцлагаа хүлээж байнаа" хэмээгээд гарч одов.