СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүрьеэгээр өвчлөгсдийн 45.5 хувь нь ажилгүй болсон байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа"-ны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой болдог

Монгол Улс 1994 оноос эхлэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шууд хяналттай богино хугацааны эмчилгээг хэрэгжүүлж байгаа болон сүрьеэгийн эмчилгээний онцлогийн талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар ". Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой болдог. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулсаар байна.

Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өвчтөнүүд эмчилгээгээ таслах, ингэснээр бусад хүмүүст халдвараа тараах эрсдэл нэмэгдэх аюултай.

"Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа"-ны дүнгээс харвал, эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (ЭТС) өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11 хувиас 37 хувь, мөн хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4 хувиас 30 хувь хүртэл нэмэгдсэн байна.

. Мөн сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтөний 39 хувь нь зээл авахад хүрч, 45.5 хувь нь ажилгүй болсон гэх дүн гараад байгаа. .

 ДЭМБ-аас сүрьеэгээр өвчлөгсдийн гэр бүлд ирэх санхүүгийн дарамтыг тэглэх зорилт тавьжээ

ДЭМБ-аас 2030 он хүртэл үргэлжлэх сүрьеэтэй тэмцэх стратегийг баталсан. Уг стратегид сүрьеэгээр өвчлөгсдийн гэр бүлд ирэх санхүүгийн дарамтыг тэглэх томоохон зорилт тавиад байна" хэмээн ярилаа.

ДЭМБ тодорхойлсноор сүрьеэ өвчний улмаас учирч буй санхүүгийн дарамт гэдэг нь нийт зардал өрхийн жилийн орлогын босгоос /энэ судалгаанд босго нь 20 хувь/ хэтэрсэн зардлыг хэлнэ. .

Энэ талаар ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "ДЭМБ-ын стратегийн хүрээнд Дэлхийг сүрьеэгүй болгох зорилгыг дэвшүүлсэн. Уг зорилгоо биелүүлэхийн тулд гурван зорилт тавьж байгаа.

Нэгдүгээрт, Сүрьеэгийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй байдлаар хүргэх,
Хоёрдугаарт, Дэмжлэгт тогтолцоо болон маш сайн бодлогыг бий болгох шаардлагатай
Гуравдугаарт, Судалгааг эрчимжүүлж, шинэчлэлийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

. Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч эмнэлгийн бус зардал тухайлбал унааны, эмийн гаж нөлөөний үед уух эмийн гэх мэт зардлууд гардаг. Эдгээр зардлаас шалтгаалаад сүрьеэтэй өвчтөн эмчилгээгээ бүрэн гүйцэд, тогтвортой хийлгэх боломжийг хязгаарлаж, эмчилгээ тасалдахад хүрдэг. Үүнээс шалтгаалан эмчилгээ үр дүнд хүрэхгүй байх, бусдад халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна" хэмээсэн юм.

Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч эмнэлгийн бус зардал тухайлбал унааны, эмийн гаж нөлөөний үед уух эмийн гэх мэт зардлууд гардаг.

"Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа"-ны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. .

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэг. Сүрьеэгийн эмийг Монгол Улсын Засгийн газар болон Глобал сангийн дэмжлэгтэйгээр 100 хувь үнэгүй олгодог. Мэдрэг сүрьеэгийн эмчилгээний зардлыг Монгол Улсын Засгийн газар даадаг байгаа. Тэсвэртэй сүрьеэгийн хувьд 20 орчим хувийг Монгол Улсын Засгийн газар, 80 орчим хувийг Глобал сангийн дэмжлэгтэйгээр олгогддог байгаа. . Оношлогдсоны дараагаар сүрьеэгийн эмчилгээн нь эмчийн хяналтанд дор эмээ уудаг тул тухайн хүнээс тээврийн болон бусад зардал гардаг.

. Жил болгон 4000 гаруй хүн оношлогддог бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хувьд 200 гаруй тохиолдол илэрдэг. Нийт 90 гаруй хувийг эмчилдэг гэнэ.

. Уг халдварыг туссан хүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын хуулийн дагуу зургаан сарын листийг олгодог ажээ. Харин ажилгүй хүмүүст тодорхой тушаал зааврынх нь дагуу группт оруулдаг байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.