ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит районы Нижневартовск хотод 64 буудалт даамын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлсэн. Орос даамын дүрмээр зохиогдож буй уг тэмцээнд 20 гаруй орны эрэгтэй 28, эмэгтэй 11 даамчин өрсөлдөж байна.
Монгол Улсаа төлөөлж спортын мастер Г.Энхтуяа, Э.Энх-Эрдэнэ нар оролцож буй. 64 буудалт дааманд өрсөлдөгчтэйгээ хар, цагаанаар тус бүр нэг тоглодог бөгөөд хоёр тоглолтын нийлбэрээр хожсон тохиолдолд 2, тэнцээнд 1 оноо өгдөг.
Зургаан тавилын дараах байдлаар спортын мастер Э.Энх-Эрдэнэ 6 оноо авсан амжилтаар 28 эрэгтэй тамирчнаас 14, спортын мастер Г.Энхтуяа 3 оноо авч эмэгтэйчүүдийн хүснэгтийн 9-р байрт бичигдэж байна. Манай тамирчдыг Иркутскийн мастер, 2018 оны Оросын цомын хүрэл медальт Дмитрий Никифоров дасгалжуулж байгаа аж.