БНХАУ-ын Дакинд хотноо 2018.10.28-11.04 өдрүүдэд снукер билльярдын "The 2018 International Championship" тэмцээн явагдаж байна. Ид сонирхолтой явагдсаар байна.
Энэ удаагийн тэмцээний эхний хоёр тойргийн тоглолтуудаас харахад Англи улсын тамирчин Ж.Трамп маш сайн тоглож байгаа харагдана. Тэрээр эхний тойрогт Шотланд улсын тамирчин А.Макманусыг 6:0 харьцаагаар буулган аваад хоёрдугаар тойрогт Англи улсын тамирчин М.Холтын 6:1 харьцаагаар хожоод байна. Ж.Трампын хувьд Дэлхийн ранкын 5-д эрэмблэгдэж шилдэг тамирчин юм. Өнөөдөр тэрээр гуравдугаар тойрогт өдгөө 18 настай БНХАУ-ын шинэ залуу тамирчин гэхэд маш хурдтай чадвар нь ахиж буй шилдэг тамирчин Я.Бинтао-тай тоглох хуваарьтай. Энэ тоглолт снукер билльяард сонирхогчдын анхаарлын төвд байгаа тоглолт юм.
Дашрамд сонирхуулахад, снукер билльяардын нэг тоглолтонд авч болох хамгийн дээд оноо нь 147 байдаг бол "The 2018 International Championship" тэмцээний хувьд одоогийн байдлаар хамгийн өндөр оноог Умард Ирландын тамирчин М.Аллен 146 оноо авснаар бусад тамирчдаа тэргүүлж байна.
Ж.Трампын хоёрдугаар тойрогт М.Холт-той хийсэн тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна: