СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-31

Ерөнхий сайд аа, үгээ хэлэх цаг тань болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Нэг нам УИХ-д дангаараа 65 суудал авч, төрийн эрх барьсан үедээ өөрийнхөө Засгийн газрыг огцруулсан нь жилийн өмнөх явдал. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүд гурван үндэслэл гаргасан байдаг. Үүнд, Төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимын гишүүдийнхээ нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессын гэрээ байгуулах эрх олгосон, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан “хүүхдийн мөнгө”-ийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ олон удаа эргэж буцсан саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлж байсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлага багтаж байв.

Энэ дундаас юм. Ингээд өнгөрсөн жипийн намрын чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилж байлаа. Тэрбээр томилогдсоныхоо дараа чуулганы индэр дээрээс “ түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа. Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс адлагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа.

Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо”, “Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ. Гэхдээ хуулийн хүрээнд. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй. Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы өрөөнд шийдэгддэг боллоо.

 

 

Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. . Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд “Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэсэн юм.

Түүнээс хойш олон явдал өрнөжээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгаан болсон “хүүхдийн мөнгө”-ний асуудал хоёронтоо хувирлаа. Одоо дахиад хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх тухай хуулийн төсөл ч явж байна. Өнөө концессын асуудал ч үргэлжлээд байгаа гэх хардлага, мэдээлэл цацагдаад эхэллээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг өөрийнх нь сонгуульд ажилласан хүмүүсийг Барилга, хөгжлийн төвөөс эхлээд төрийн албанд шургуулсан, Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох Сургалт судалгааны төв нэртэй салбар байгууллага болгох шийдвэр гаргаж өөрийнхөө туслахаар ажиллаж байсан эмэгтэйг захирлаар нь томилсон зэрэг хэл ам гараад өнгөрсөн. Эрчим хүчний яамны удирдлагад ажиллаж байгаа хүмүүс салбарынхаа тендерт оролцож тендер авсан тухай Авлигатай тэмцэх газар мэдээлж байв. Б.

Төрийн албаны хуваагдал, талцал туйлдаа хүрч Зам тээврийн хөгжлийн яаманд газрын дарга нар нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг ч шинээрээ байна. Харин энэ хэргийн тухайд сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцдэг. Гэвч . Хамгийн сүүлийн дуулиан гэвэл нийслэлийн прокуророос Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс гаргасан зээлүүдийн асуудал дээр хэрэг үүсгэсэн гэдгээ зарлаад байна. Үйл явдал өрнөж, хууль хүчний байгууллагууд нь шалгаж л байгаа байх.

Гэхдээ “. Ядуу иргэдтэй баян төр байхыг би илүүд үзнэ” гэж хэлж байсан Ерөнхий сайдынхаа үгийг энэ өдрүүдэд ард түмэн үгүйлж байна. Та эрх баригч намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа хайнааг хагалж, хуваагдлыг цэгцлэх үүрэгтэй. Тиймээс төдийгөөс өдий хүртэл өрнөсөн үйл явдлуудыг тоймлоод ард түмэндээ үгээ хэлэх цаг болжээ, Ерөнхий сайд аа. Таны сэтгэлийн үгийг өнгөрсөн жилийн намрын чуулганаас хойш сонсоогүй л явна шүү.

Ж.Баяр

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.