"Будапешт-2018" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгөн, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан.
Чөлөөт бөхийн спортод цахиур хагалсан тэд Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд суралцаж дүүргэсэн төгсөгчид юм. Тус сургуулийн дэргэдэх Биеийн тамир, спортын ахлах сургуулийн хамт олон Будапештийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.