Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг амжилттай давсан хөл бөмбөгийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг хоёрдугаар шатны бэлтгэлээ базаахаар Филиппин рүү хүлгийн жолоо залав.
"Талын хөх чононууд" есдүгээр сард Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давснаас хойш тасралтгүй бэлтгэл хийж байгаа. Энэ сард Сингапур, Лаосын багуудтай ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн билээ. Тэгвэл бэлтгэлээ чанаржуулж, халуун уур амьсгалтай орны цаг агаарт дасахын тулд Филиппинийг зорьж долоо хоногийн нэгдсэн бэлтгэл хийхээр явсан байна.
Хоёрдугаар шатанд гурав болон түүнээс дээш байрт шалгарч Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны баг болох зорилготой үндэсний шигшээ багт М.Төгөлдөр эргэн нэгджээ.Манай шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтоо 11 сарын 11-нд БНАСАУ-тай, 11 сарын 13-нд Тайваньтай, 11 сарын 16-нд Хонгконгийн багтай тоглох юм.