СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-10-31

Хөгжлийн банкны шинэ бонд хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж чадах уу

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, эдийн засгийг тогтвортой өсгөхөд тэргүүлэгч байх, үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгыг өвөртөлж найман жилийн өмнө Хөгжлийн банкийг байгуулсан. Үүнээс нэг жилийн дараа буюу 2011 онд бие даасан хууль баталснаар  Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүү­жүүлэх зорилго бүхий тусгайлсан чиг үүрэгтэй, төрийн өмчит хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгэж эхлэв.

Гэтэл . Тэрбумаар хэмжигдэх төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан нь илэрч хамаарах яам, банкны удирдлагын түвшиндээ хүртэл хууль хяналтын байгууллагад шалгуулаад байгаа. “.

 

“ЧИНГИС”, “САМУРАЙ” БОНДЫН ЗАРЦУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР ХӨГЖЛИЙН БАНКНЫ  УДИРДЛАГУУД ШАЛГАГДАВ

учраас хариуцлагыг тухайн үеийн удирдлагуудаас нэхсэн.  Мөн байрны сарын түрээс, цалин хэт өндөр зэрэг асуудлаар байдаг.

Засгийн газрын хурал­даанаар байгуулагдсан Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тухайн үед ноцтой мэдээллүүдийг дэлгэж байв. Тэрээр “… Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, . Өгсөн зээлийг нь авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. . Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай. . Ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдэж байсан юм.

Хөгжлийн банк 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд Япон улсын зах зээл дээр 10 жилийн хугацаатай,1.52 хувийн хүүтэй “Самурай” бонд арилжсан нь 30 тэрбум иен нь 600 орчим сая ам.доллартай тэнцэж  байсан. Харин 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд гаргаж таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын, 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын бондыг арилжаалснаас Засгийн газрын дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого оржээ.

Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн

Гэтэл авто зам барих, “Гудамж төсөл”, нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан. Самурай бондын гэрээ байгуулах, баталгаа гаргахыг зөвшөөрсөн баталгааны төлбөр, бонд гаргахтай холбоотой зардалд нийт авсан зээлийн 19.2 хувьтай тэнцэх 5.7 тэрбум иень буюу 55.7 сая ам.доллар суутгуулсан нь эргэлзээтэй, өндөр зардалтай гэж УИХ-ын ажлын хэсгээс дүгнэсэн байдаг.

 

500 САЯ ДОЛЛАРЫН БОНДЫГ САЛХИНД ХИЙСГЭХ ВИЙ

Ийнхүү Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд бондуудын мөнгийг ил тод бус, үр ашиггүй зарцуулж ирснийг парламентаас гарсан ажлын хэсэг нягталж, эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм.

Тэгвэл саяхан буюу энэ сарын 16-ны өдөр Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай татаж чадсан. Ингэхдээ 7.25 хувийн хүүтэй, Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжсан талаар сүр дуулиантайгаар мэдэгдлээ. Монгол­банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ч байнгын хорооны хурал дээр “Энэ 500 сая ам.долларын бонд бол Засгийн газраас баталгаа гаргаагүй. Цэвэр Хөгжлийн банкныхны хүчин чармайлт, хөдөлмөрийн үр шим” гэж онцолж байсан юм.

Хөгжлийн банкны шинэ бондын хөрөнгө оруулагчдын 39 хувь нь Америк, 37 хувь нь европ, 24 хувь нь Ази гэнэ. Энэ удаагийн бондод хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс найм дахин давж бие­л­сэн нь гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэ­гээр нөлөөлөх жишиг хэл­цэл боллоо зэрэг сайн мэдээ­нүүд хөвөрсөөр байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Манайхаас гарч байгаа санхүүжилтийг төсөл хөтөлбөрт зарцуулахын хэрээр эргэн төлөлт амжилттай байх нь .  Бид санхүүжилт ноос, ноолуур болон экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг төслүүдэд оруулсан. Салбарынхаа онцлогоос хамаарч богино хугацаатай байгаа. . Нөгөөтэйгүүр манай эдийн засаг сэргэж буй учраас зээлжих зэрэглэл өсч байна. Ингэснээр гаднаас татах санхүүжилтийн хүү буурна. Энэ нь илүү хямд эх үүсвэрээр сунгах эсвэл өрийн удирдлагын бусад арга хэрэгслийг ашиглах бололцоо бий.

Тэгэхээр .  Мэдээж Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгосон нь сайн хэрэг. Харин дээр дурдсанчлан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай адил тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийх вий гэсэн болгоомжлол олон нийт, судлаач шүүмжлэгчдийн дунд байгааг нуух аргагүй.

Одоогоор бөгөөд хугацаанд төлөөгүй, зарим төсөл нь 2-3 жил гацсан, зээлийн эргэн төлбөрт асуудал үүссэн байдалтай байгаа аж. Тиймээс өмнөх удирдлагуудын алдааг давтаж, бондуудын мөнгийг буруу замаар оруулахгүйн тулд  санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголтыг анхнаасаа  ил тод, хариуцлагатай байх зарчмаар явуулахыг Б.Батбаяр захиралд  сануулах нь илүүц биз.

Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хадгалж үлдэхийн тулд  хөрөнгө оруулагч талууддаа мэдээлж, тайлагнаж, эдийн засаг,

С.УЯНГА

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.