СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-31

Ядаж утаан дахь хүнд металлаа хэмждэг болчих!

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Их утаа айсуй. Хэдийнэ сааралтаад эхэлчихсэн Улаанбаатар хотынхон удахгүй хажуудаа байгаа нэгнийгээ харахад бэрх болно. Эвлэрчихсэн энэ үнэнийг давж гарахын тулд биднийг ухаалаг бай гэсэн. . Өнгөрсөн учир ядаж л бултаж зугтаад байх ухаантай байхыг шаардаж байна. . Тэгвэл эдгээр харуул нь байсхийгээд л эвдэрчихдэг, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, хүний эрүүл мэндийг хохироодог гол үзүүлэлтүүдээ хэмжиж чадахгүй байна гэсэн ноцтой дүгнэлтийг төрийн аудит хийчихлээ.

 

ХҮНД МЕТАЛЛ ХЭМЖИХ ЗАРДАЛ ӨНДӨР ТУЛ ХИЙЖ БАЙГААГҮЙ

. Зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл гэсэн хоёр үзүүлэлтийг хэмждэг байсан бол .

Үндэсний аудитын газраас хийсэн “Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн” сэдэвт аудитаар агаарын чанарыг хэмжих харуулууд нь хар тугалга, хром, цайр, зэс, кадми зэрэг хүний биед хамгийн их хорт нөлөө үзүүлдэг хүнд металлыг хэмждэггүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ талаар УЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсээс тодруулахад уг нь дээж аваад хүнд металлын агууламжийг хэмжих боломжтой, лаборатори нь бий гэв. Гэвч зардал мөнгөний хувьд асар их гардаг учраас өнгөрсөн хугацаанд судалгаа хийх, дүгнэлт гаргах хэмжээнд агаарын бохирдол дахь хүнд металлын агууламжийг тодорхойлж байсан түүх байхгүй гэлээ.  . АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш судлаачид гэр хорооллын хамгийн их бохирдолтой бүсэд амьдарч байгаа хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ маш өндөр түвшинд хүрсэн талаарх судалгааг танилцуулж байсан. гол хүчин зүйлийн нэг болдог харамсалтай мэдээлэл бий. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй хүнд металлын шинжилгээг үндэсний хэмжээнд ажил хэрэгчээр хийх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг харуулсаар байна.

 

СТАНЦУУД УНТРААСТАЙ БАЙНА

Түүнчлэн суурин станцуудад . Тухайлбал, нийслэл дэх суурин станцуудын багаж, төхөөрөмжид гэмтэл гарсан үед “Мишээл экспо” төвийн гадна байрлах зөөврийн станцаас хэмжигч төхөөрөмжийг авч шилжүүлж байснаас уг станц ашиглах боломжгүй болсон зэрэг дүгнэлтийг аудитаар хийсэн нь агаарын чанарыг хэмжих үйл ажиллагаа нь үр дүнгүй, учир дутагдалтай байгааг нотолсон юм.

. Харин . Манайд өвлийн улиралд агаарын бохирдол асар өндөр болдгоос станцууд нь хэвийн ажиллахад хүндрэлтэй, эвдрэл гэмтэл гарчихаад байдгийг УЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийнхэн учирласан юм.

. Яаралтай шинэчлэх шаардлагатай хуучнаараа байгаа энэхүү гурван станц нь агаарын бохирдлын голомт гэж хэлж болохоор Хайлааст, Офицеруудын ордон, Дамбадаржаад байрлаж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулж чаддаггүй юм гэхэд бүрэн дүүрэн, зөв хэмждэг болчихвол дээр хэлсэнчлэн иргэд нь ухаалгаар бултаж, зугтаагаад эрүүл мэндээ бага ч болов хамгаалахсан. Утааны асуудал зөвхөн нийслэлд гэлтгүй Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Орхон, Ховд, Өвөрхангай аймгийн төвд стандартаас хэтрээд байна. Гэтэл .

 

СТАНДАРТ НЬ ХҮРТЭЛ ДЭМБ-ААС ЗӨВЛӨСНӨӨС ХОЁР ДАХИН БАГА

 Агаарын чанарт хэмжилт хийсэн станцуудын 2008-2016 оны мэдээнээс үзвэл хорт бодисын агууламж өвлийн саруудад эрс нэмэгдэж . Тэгвэл зөвшөөрөгдөх хэмжээ гэж нэрлээд байгаа, . Тодруулбал, . Жишээ нь, Австрали улсын агаарын чанарын стандартад нарийн ширхэглэгт тоосонцрын хүлцэх агууламжийг дэлхийн хэмжээнд хамгийн хатуу буюу өндөр тогтоосон байдаг. Харин манай улсад 24 цагийн дундаж хүлцэх агууламж Австрали улсынхаас хоёр дахин, жилийн дундаж хүлцэх агууламж гурав дахин доогуур байдаг аж. Манай улс агаарын чанарын одоо хэрэглэж байгаа стандартаа 2007 онд баталсан байдаг. нь дээрх баримтаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол нь аймшигтай, түүнийг бууруулахаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр нь ч үр дүнгүй, чанарын үзүүлэлт нь ч учир дутагдалтай, ерөөс энэ асуудалд болж бүтэж  байгаа, урагшилж байгаа нэг алхам ч алга гэсэн харамсалтай дүгнэлтээр төгсгөл хийж таарах нь.

Б.Солонго

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.