БНХАУ-ын Дакинд хотноо 2018.10.28-11.04 өдрүүдэд снүүкер биллиардын "The 2018 International Championship" тэмцээн явагдаж байна. Энэхүү тэмцээнд снүүкер биллиардын дэлхийн шилдгүүд хуран цугласан байгаа бөгөөд уг тэмцээний нийт шагналын сан нь 775.000 фунт стерлинг (2,5 тэрбум орчим төгрөг) юм. Түрүүлсэн тамирчин нь монгол мөнгөөр 600 орчим сая төгрөг хожих маш өндөр шагналын сантай гэдгээрээ цуутай. Энэхүү тэмцээний түрүү жилийн аварга нь М.Селби, тэрбээр дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлж байгаа билээ.
Снүүкер биллиардын цуврал тэмцээнүүд маш өндөр шагналын сантай байдаг. Дэлхийн чансааг тэргүүлнэ гэдэг нь тухайн жилдээ хамгийн өндөр орлоготой тамирчин гэдгийг шууд тодорхойлж байдаг байна. Одоогийн байдлаар М.Селби нь 1,410,375 фунт стерлинг (4 тэрбум 600 гаруй сая төгрөг) тэмцээнүүдээс хожсон байна.
Манай www.livetv.mn сайт уг тэмцээний мэдээллийг цаг тухай бүрт нь шууд дамжуулан хүргэж байх болно.
Одоо түүний өчигдөр нэгдүгээр тойрогт Кен Дохерти-тэй тоглосон тэмцээний бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна: