Энэтхэгийн нийслэл Шинэ Дели бол агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг хот. Дэли хот агаарын бохирдолтой тэмцэхийн тулд олон нийтийн цахим сүлжээ ашиглаж эхэлжээ.
Энэтхэг улсын дээд шатны шүүхээс Дели хотын эрх баригчдыг олон нийтийн цахим сүлжээ ашиглан иргэдийн гомдол, бухимдлыг хүлээж авах шийдвэр гаргасан байна.
Тодруулбал нийслэл хотын захиргаа албан ёсны цахим хуудас нээж, түүгээрээ дамжуулан иргэдийн гомдол, саналыг шууд хүлээж авч байхаар болжээ.
Нийслэл хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсүүд нь хог хаягдал шатаах, хараа хяналтгүй барилгын ажлууд юм.
Тиймээс иргэд цахим сүлжээгээр дамжуулан хууль бус үйлдлүүдийг мэдээлснээр эрх баригчид агаарын бохирдол үүсгэж буй үйл ажиллагааг тухай бүрт нь таслан зогсоох боломжтой болно.
Эрх барих шатны Засгийн газрын нэгж байгууллагууд Твиттер, Фэйсбүк, Ватсапп программуудыг ашиглах нь нэмэгдэж ард иргэддээ илүү ойр хамтран ажиллаж байна.
Дели хотын эрх баригчдын агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж буй туршлагаас сонирхвол 15 жилээс дээш ашигласан дизель автомашинууд, 10 жилээс дээш ашигласан шатахуунаар явдаг автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.
Эх сурвалж: www.qz.com