Хятадын нэлээд хэдэн мужид хэрэгжиж байгаа сошиал кредит тогтолцоо ардчилсан, эрх чөлөөт орнуудаас шүүмжлэл дагуулж байгаа.
Гэсэн ч нөгөө талаас тэрбум гаруй хүн амыг нийтээр хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх гүрэн болгох эрх баригчдын технологийн шийдлийг ашигласан ухаалаг санаа.
Уг тогтолцоог 2014 онд туршилтаар хэрэгжүүлж эхэлснээс хойш 11 сая гаруй хүнийг онгоцоор нисэхийг хоригложээ.
Мөн дөрвөн сая иргэн хурдан галт тэрэг ашиглах боломжгүй болсон байна.
Шанхай зэрэг томоохон хотууд өөрсдийн сошиал кредит тогтолцоог хөгжүүлж, иргэдээ соёлч боловсон байлгах хөтөлбөрт нэгдсэн.
Алибаба, Тенсент зэрэг технологийн шилдэг компаниуд өөрсдийн онооны тогтолцоог хэрэгжүүлж, худалдан авагчдын зан байдал, цахим итгэл үнэмшлийг баталгаажуулж байна.
Эх сурвалж: www.qz.com