Хятадын эрх баригчид иргэдээ бүрэн хянаж, нийгмээ хөгжүүлэхийн тулд Сошиал Кредит оноогоор дүгнэх тогтолцоог хэд хэдэн хотод туршилтаар хэрэгжүүлж байна.
Шандон мужийн Жинан хотод иргэдийн зан авир, боловсрол, ёс суртахуунаас гадна нохдод зориулсан шинэ оноо гаргажээ.
Хэрэв та нохой тэжээдэг бол танд 12 оноо өгнө. Оноонд дүйцсэн шаардлагыг биелүүлэхгүй бол хасуулна. Хасуулсаар дуусвал дахин оноо цуглуулж, нохой тэжээх эрхээ эргүүлж авах хүртэл дэс дараалалтай олон удаагийн шалгалт өгөх юм байна.
Нохой эзэмшигчид дараах үүргийг заавал биелүүлнэ, үгүй бол оноогоо хасуулж, торгуулина.
-Эзэд нохойныхоо бичиг баримтыг байнга авч явна
-Нохдыг 1,5 метрээс уртгүй гинж, уяагаар оосорлон 18-аас дээш насны хүн харгалзан авч явна
-Нохойноос гарах ялгадсыг цэвэрлэх хэрэгсэл байнга авч явах
-Засгийн газрын байр, олон нийтийн тээврийн хэрэгсэл, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн талбай, бялдаржуулах төв, зочид буудал, зоогийн газар, зах, худалдааны төвүүдэд нохой оруулахыг хориглоно
-Олон нийтийн усанд орох газар, усан оргилуурт нохой оруулахгүй байх.
Жинан хотын иргэн нохойгоо авч явахдаа гинж, оосоргүй байснаас гурван оноо хасуулжээ. Хоёр дахиа энэ алдаагаа давтахад нь зургаан оноо хасч 200-500 юуний торгууль оноож, 12 оноо дуусахад тэжээвэр амьтныг нь хурааж авах хүртэл арга хэмжээ авсан байна.
Гэхдээ алдсан оноогоо эргүүлж авах боломжтой. Тэжээвэр амьтнаа дүрмийн дагуу авч яваагүй иргэдийг болиулах, дүрэм журмын талаар мэдээлэл, сурталчилгаа хийсэн иргэдэд гурван оноо өгдөг байна.
Эх сурвалж: www.qz.com