Буянт-Ухаа дахь “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгахад БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон биет үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 ам.доллар, 200.000 юань авч явсан нь илэржээ.
Зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.