СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японд эмчийн мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой боллоо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

. Энэхүү ажил хэргийг хоёр талтай тохиролцон өнөөдөр БСШУС-ийн сайд Ц.Цогзолмоо, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч ноён Такагитэй Күнинори нар болон бусад албаны хүмүүс санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг байгуулснаар сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүйч, радиологийн техникч, хөдөлмөр засал, анагаах ухааны техникч, нийгмийн тусламж үйлчилгээний удирдахуй, их эмч чиглэлээр ирэх таван жилийн хугацаанд жил бүр 10 оюутанд 100 хувийн тэтгэлэг олгохоор болж буй юм. .

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Японы буцалтгүй тусламжийн хүрээнд ирэх жил японы менежмэнттэй эмнэлгийг бид хүлээн авна. Энэ эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг ирэх таван жилийн хугацаанд бэлтгэж байгаад талархалтай байна” хэмээв.

Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч ноён Такагитэй Күнинори “Эмнэлгийн байгууллага дан ганц эмчтэй байгаад хүнийг эмчлэх боломжгүй. Эмнэлгийн байгууллагын бусад мэргэжилтнүүд ч гэсэн чадварлаг байвал эмчилгээ сайжирна шүү дээ. Ахлах сургуулийн сурлагын дүн, тодорхой хэмжээний япон хэлний мэдлэгтэй байхыг шаардаж байгаа. Эм зүйчээр суралцаж байгаа хүн химийн хичээлдээ сайн байхаас гадна технологийн мэргэжлээр суралцаж буй бол физикийн хичээлдээ сайн суралцсан байх ёстой. . Манай сургуулийн хичээл англи хэлээр ордог. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсон хүчин гаргахын төлөө ажиллаж байна. Манай сургуулийн нэг онцлог нь дэлхийд хамгийн том Simulation center буюу хиймэл эрхтэн дээр туршилт хийн дадлага хийх боломжтой. Нэг дамжаанд 120-140 оюутан суралцдаг бөгөөд цөөхөн оюутныг маш сайн сургах бодлогтойгоор ажилдаг. Японд сурлагаараа тэргүүлдэг сурагчид эмч мэргэжлийг сонгодог юм” хэмээв.

Япон улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд таван жилийн хугацаанд жил бүр 10 хүртэл монгол оюутныг 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар болов

Сонгон шалгаруулалт

-БСШУСЯ цахим хуудсаар тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, нэр дэвшигчдийн мэдээлэл болон япон хэлний мэдлэгийг шалган тэтгэлэгт хамруулах 10 хүртэлх иргэнийг сонгоно.

Тэтгэлгийн хэмжээ:

-Бакалаврын сургалтын  төлбөр /4.120.000-9.900.000 иен/ болон япон хэлний сургалтын төлбөр

-Сурах бичиг, эрдэм шинжилгээний судалгааны зардал /200.000 иен/

-Амьжиргааны зардал /60.000 иен/ сар/

-Байрны зардал /40.000 иен/ сар/

-Хичээлийн байр, амьдрах байр хооронд зорчих унааны зардал /хэрэв шаардлагатай бол/

-Төгссөний дараа мэргэжлийнхээ лицензийн шалгалтандаа тэнцэж, эзэмшсэн мэргэжлээрээ .

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.