Үндэсний сагсан бөмбөгийн энэ улирал халуухан эхэлж байна. Голден стейт Уорриорс баг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурван удаа аваргын титмийг зүүгээд байгаа бөгөөд шинэ улирал эхлээд найман тоглолт хийж долоон удаа хожсон амжилтаар өрнөд бүсээ итгэл төгс тэргүүлж байна. Багийн түлхүүр тоглогч болох С.Карри долоон тоглолт дараалж 5 буюу түүнээс дээш удаа холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн рекордыг шинэчлэн тогтоогоод байна. 1995-1996 оны улиралд Ж.Мклойд зургаан тоглолт дараалан таваас дээш холын шидэлтээ амжилттай болгож уг дээд амжилт 22 жил эвдэгдээгүй байсан юм.
Мөн түүнчлэн шинэ улирал эхлээд нэг тоглолтод хамгийн өндөр оноо буюу 51 оноог Вашингтон Визардс багийн эсрэг тоглохдоо зөвхөн эхний гурван үед тоглохдоо авсан үзүүлэлтээрээ шилдэгт нэрлэгдэж байсан бол түүний багийн бас нэгэн шилдэг тоглогч К.Томпсон өнөөдөр өглөө Чикаго Буллс багийн эсрэг 52 оноо авч тэргүүлэгчдийн эхэнд бичигдэхээр боллоо.
С.Карри нь бүх цагийн үеийн холын шидэлтийн мэргэн буучдын жагсаалтын тавдугаарт бичигдэж байгаа ба тэрээр хамгийн шилдэг болох нь нэгэнт тодорхой, ердөө цаг хугацааны л асуудал юм.
Тэрээр холын зайн шидэлтээрээ өдгөө Үндэсний сагсан бөмбөгт шинэ хувьслыг хийгээд байгаа. Үүний улмаас төвийн тоглогч хүртэл алсын зайнаас шиддэг байх шаардлагыг бий болгоод байна. Үүний үр дүнд нэг тоглолтод авдаг дундаж оноо 100-аас хол даваад байна.
Тэрээр бүх цаг үеийн түүхэнд 100%-ийн саналаар Шилдэгт нэрлэгдсэн цорын ганц тамирчин юм.
Түүний холын зайн гайхалтай шидэлтүүдийн түүврийг хүргэж байна.