Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг "Токио 2020" олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр Тажикстан улсыг зорив.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн улстай "А" хэсэгт хүч үзнэ.
Тэмцээний эхний тоглолтоо 11-р сарын 04-нд талбайн эзэн Тажикстантай, хоёр дахь тоглолтоо 11-р сарын 06-нд Сингапуртай, гурав дахь тоглолтоо 11-р сарын 08-нд Тайваний багтай хийх хуваарьтай.
Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн нь анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой.