Францын мотоциклийн тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд зохиогдсон ралли уралдаанд оролцож байх үедээ элсэн цөлд төөрчээ. Тэрбээр азаар амь аврагдаж, тухайн үедээ "Дакар" ралли уралдаан зохион байгуулах санаагаа олсон түүхтэй. Эсэн мэнд эргэж ирснийхээ дараа Францад буцаж очоод авто, мото спортынхонд өөрийнхөө санааг ярьснаар "Дакар" ралли уралдааныг эхлүүлсэн гэдэг.
Дакар жирийн нэг өрсөлддөг уралдаан биш, зөвхөн дээд зэрэглэлийн, өндөр ур чадвартай тамирчдын амь насаа золин өрсөлдөх тулааны талбар юм. Тиймээс санаанд оромгүй бартаат замыг тамирчин хүний торгон мэдрэмжээр туулах энэхүү уралдаанд үе үеийн аварга тамирчдын хүсэл мөрөөдлийн оргил нь байсаар.
Дашрамд дуулгахад Монгол Улсаа төлөөлөн 41 дэх удаагийн Дакар ралли тэмцээнд уралдах гэж буй баг тамирчдад "Sur-ron electric bike Mongolia" хамт олны зүгээс амласан ёсоор хоёр ширхэг #SurronX электрик байк гардуулан өгсөн байна.
Тамирчид өдөр өдрийн этапаа дуусгаад байрлаж буй талбай (bivouac) дотроо усанд орох, дүн мэдээтэйгээ танилцах, хоолонд орох, бусад багуудаас туршлага судлах зэрэг алхаад явахад хэдэн 10 км явах замыг электрик байкаар хялбархан шийдэхээр боллоо. Энэ нь тамирчдад амрах болон техниктээ зарцуулах цаг зав ахиу гаргаж, тэмцээний үр дүнд сайнаар нөлөөлөх юм.
Тэгвэл "YATO Mongolia"-гийн хамт олон бүх уралдааны турш хэрэглэгдэх багажаар дэмжиж ажиллахаар болжээ. Сайн багажтай байх авто спортын тамирчдын хувьд маш чухал юм. Ах дүү тамирчин Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өөрсдийн цахим хуудастаа "Дакар ралли-2019"-д оролцох Монголын багийн арын албанд зориулж "Sur-ron electric bike Mongolia" бидэнд хоёр ширхэг цахилгаан дугуй (electric bike) бэлэглэлээ. Уралдааны хотхон (bivauc) 10.000м2 талбайд зохион байгуулагдах бөгөөд бид "и-байк"-аараа арын албаны ажлуудаа амжуулж, амралтын цэгүүдэд саадгүй хүрэх боломжтой боллоо. "Sur-ron electric bike Mongolia" хамт олонд баярлалаа” хэмээн бичжээ.