СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-30

"Дакар ралли"-д монголчууд анх удаа ATV&UTV ангилалд уралдана

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

. Зөвхөн Перу Улсын нутаг дэвсгэр дээр 5000 км замыг туулах манай тамирчид бэлтгэлээ хангасаар байна. Уг уралдаанд манай улсаас анх удаа ATV&UTV ангилалд баг оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, механикч Б.Баттөр, сэтгүүлч Б.Онон нар багтжээ. Уг тэмцээнд оролцох баг хэд хэдэн анхдагчтай. Тодруулбал, тэдний дакарт уралдах төрөл нь анхных.

Мөн Монголоос анх удаа энэхүү нэр хүндтэй уралдааныг сурвалжлах сэтгүүлч ажиллахаар болсон. Ирэх арванхоёрдугаар сард Перуг зорьж 41 дэх удаагийн “Дакар ралли”-д хурд сорих баг тамирчдыг Монголын автомашин мотоциклын спортын холбооны ерөнхий лөгч Г.Батхүү хүлээн авч уулзан амжилт хүссэн байна. Уулзалтын үеэр Г.Батхүү баг тамирчдаа бүхий л талаар туслаж дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлж, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нарт олон улсын автомашины холбооны лиценз гардуулжээ. Ингэснээр манай тамирчдын олон улсад уралдах эрх албан ёсоор нээгдэж байгаа юм. .

Монголын багийнхан “Дакар ралли”-д уралдах төмөр хүлгээ хүргэж өгөхөөр өчигдөр холын замд гарсан. Тэд Москва-ЛатвиЛитва-Польш-Герман-Бельги-Парис-Ле Хаври гэсэн маршрутаар 13 мянган км зам туулснаар Атлантын далайн эрэгт хүрч усан онгоцоор уралдааны төмөр хүлгээ Перу руу ачих гэнэ. “Дакар ралли-2019” уралдаанд оролцох Монголын багийнхантай цөөн хором ярилцлаа. Энэ багийн чиглүүлэгч болон жолооч нь ах, дүүс юм.

 

Багийн ахлагч, чиглүүлэгч Ө.БЯМБАДЭЛГЭР: ДҮҮТЭЙГЭЭ ЯРЬЖ БАЙСАН АМИНЧХАН ЯРИАГАА АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЖ БАЙНА

 

-“Дакар ралли”-д ATV&UTV ангилалд анх удаа оролцох нь. яагаад заавал энэ уралдаанд, энэ ангилалд оролцох болов?

-Авто спортоор хичээллэгч хүн бүрийн мөрөөдөл нь “Дакар ралли” байдаг. Уг мөрөөдлөө биелүүлэхэд хүндхэн байсан ч найз нөхөд, ивээн тэтгэгч, дэмжигчдийн ачаар мөрөөдлөө биелүүлэхэд бэлэн болсон. Өмнө нь явахдаа дүүтэйгээ ярьсан аминчхан яриа байсан. Дакарт заавал эргэж ирнэ гэсэн бодолтой буцсан. Харин хэлсэн, ярьснаа биелүүлэхээр зориг шулуудаад бэлтгэл ажлаа бүрэн хангалаа. Таатай байна. Уралдааны маань аялал хоёр үе шаттай. Эхнийх болох техникээ хүргэж өгөх аялал нь 13 мянган км үргэлжилнэ.

-Өмнө нь оролцохдоо Ланд крузерээр уралдаж байсан. Зарим гараанд нэлээд амжилттай уралдсаныг санаж байна. тэр үеийг эргээд дурсвал?

-2015 онд Т2 анги лалд оролцсон. Ангилалдаа тав, нийлбэрээр 62 дугаар байр эзэлсэн. Энэ ангилал нь үйлдвэрийн машиныг уралдааных болгож тоноглодог. Тухайн үед нэлээд хүнд байсан. Лхамаа, Сүрэндорж нартайгаа гар нийлж ажилласны үр дүнд чамлахааргүй амжилт гаргасан юм, тэр үед. Ингэхдээ Монголоос анх удаа T2 ангилалд финиш хийх буюу Дакарын замыг дуусгаж байснаа одоо дурсахад сайхан байна. Цаг хугацаа ч хурдан өнгөрчээ. Олон ч зүйл дурсмаар байна. Яагаад гэвэл явц дунд хүнд зүйл маш их тохиолдсон. Энэ бүхнийг одоо өөдрөгөөр дурсмаар байна.

-Энэ удаагийн уралдааны зам өмнөхөөс юугаараа өөр вэ?

-Элс нь их. Нийлбэрээр замын урт богиноссон боловч халуун цөлийн зам ихтэй. Нийт замын 70 гаруй хувь нь элсэн цөлд уралдах юм билээ. 

-Биеийн бэлтгэл ямархуу байна?

-Задгай машинаар уралдахад цөлийн халууныг биеэр мэдэрдэг. Тиймээс бэлтгэлээ нэлээд сайн хангасан. Би гэхэд зургаан кг жин хассан байна. Машинаа бэлдсэн багийн хоёр бүр найман кг-ыг хассан сурагтай. Бид одоо л биедээ анхаарах цаг болжээ. Өмнө нь дандаа л машиндаа анхаарал хандуулдаг байж. 

-“Дакар ралли”-д өрсөлдөөн их байдаг. гэвч та бүхний оролцож буй ангилал шинэ учраас өрсөлдөөн хэр болохыг мэдэхгүй юм. Яаж таамаглаж байгаа бол?

-2018 оноос үндсэн ангилалд багтсан. Өмнө нь дэд ангилал байсан юм. Сүүлийн үед дэлхийд маш хурдацтай хөгжиж байгаа ангилал. Тэр утгаараа “Дакар ралли”-г зохион байгуулагчид уг ангиллыг үндсэн төрөлд багтаасан юм билээ. Дэлхийн топууд оролцдог. Энэ сарын сүүлчээр бүртгэл дуусна. Тэгэхээр л ямар шилдгүүд өрсөлдөхийг харна даа. Мэдээж урьдчилсан дүгнэлт бол бий.

-Уралдааны бэлтгэлээ хаана хийв?

-Зун Монголын ралли уралдаануудад оролцсон. Дотоодын раллид боломжийн төвшинд уралдсан учраас болох юм байна гэж бодож байна.

-Ах, дүү хоёр хэр ойлголцож байна вэ?

-Маш сайн. Ганцхан үгээр л ойлголцдог болсон. Нэг үгээр гурван үг ойлгуулж байна. Бидний хооронд ярьдаг хэдхэн үг, найман ширхэг дохио бий. Түүгээр л ойлголцдог, ёстой амар.

 

Жолооч Ө.БЯМБАЦОГТ: ОЙРОЛЦООГООР 600 САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРЧЭЭ

 

-“Дакар ралли”-д монголоос анх удаа ATV&UTV ангилалд оролцох нь. Бэлтгэлээ бүрэн хангаж чадсан уу?

-Хоёр жилийн өмнөөс бага багаар бэлдсэн. Сүүлийн хоёр сард эрчимтэй, идэвхтэйгээр бэлдлээ. Машины тоноглолууд өндөр түвшинд бэлтгэсэн, хан галт тай гэж дүгнэж байна.

-Техникийн бэлтгэл хэр хийв?

-Шинэ машинаараа бэлтгэл хийж амжаагүй. Парис явах замдаа л сорил хийнэ дээ. Машинаа бага багаар жигдрүүлнэ. Өмнө нь Дакарт явж байсан найзуудтайгаа замд уулзаад бэлтгэл хийхээр төлөвлөсөн.

-Өмнө нь Унгарын багтай хамтарч оролцоход ямар үүрэгтэй оролцсон бэ?

-Хоёр унгар тамирчны хамт туслах жолоочийн үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед манайх техникийн саатлаар хасагдаж байлаа. Одоо бол даагаа нэхэх зорилготой. 

-“Дакар ралли”-д уралдахад нэлээд зардал гарч байгаа харагдлаа. төсвөө тооцож үзэв үү?

-Яг эцсийн тооцоо гараагүй. Ойролцоогоор . Үлдсэнийг нь найз нөхөд, ивээн тэтгэгчид, дэмжигчид бүрдүүллээ. Энэ дашрамд, “Дакар ралли”-д уралдах багаа дэмжиж, ивээн тэтгэсэн, бүх талаар тусалсан хүмүүст бүгдэд нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, амжилттай оролцоод ирнэ гэж хэлмээр байна.

-Уралдаанд зориулсан машинаа танилцуулж болох уу?

-. Стандарт шаардлага хангахын тулд нэлээд хэдэн эд ангийг Португал, Польш, Америк, ОХУ-аас тоноглол авсан. Хангалттай хэмжээнд тоноглосон гэж үзэж байгаа. Машин ачих “Тундра”-г мөн Монголдоо тоноглосон. Уралдаанд зориулж механикийн тоноглолоор тоноглосон. Бидэнд шаардлагатай бүхий л эд хэрэглэл, тоноглолыг бүрдүүлсэн. Товчхондоо бол явуулын машин засварын газар болгож тоноглосон. 

-“Дакар ралли”-д орол цож буй зорилго?

-Монгол Улсынхаа нэрийг автоспортоор дэлхийд гаргах нь эрхэм зорилго. Биднийг уралдлаа гээд миний нэр гарахгүй, Мон голын нэр л гарна. Дур сонирхлоор л явж байгаа. 

-Н.Лхамаа мастер мотоциклийн ангилалд уралдахаа мэдэгдсэн. та холбогдож амжив уу?

-Сошиалаас хальт харсан. Өмнө нь баг болж ажиллаж байсан учраас очоод бие биедээ тус дэм болоод уралдаандаа амжилттай оролцоно.

 

Механикч Б.БАТТӨР: МАНАЙ ХҮЛЭГ БУСАД МАШИНААС ДУТАХААРГҮЙ ЧАДАЛТАЙ

 

-“Дакар ралли”-д механикчаар оролцоно. машинаа гардаж тоноглолоо. Хэр хүндрэл гарсан бэ?

-Би сүүлийн 10 жил ATV&UTV төрөлд уралдсан. Монголоос явсан гурван удаагийн багийн техникийг би бэлдэж байлаа. Миний гол зорилго бол Монгол Улсын нэрийг гаргах тал дээр бүх хүчин чадлаараа ажиллана. Машины 95 хувь нь бүтэн болсон. Бага зэрэг дутуу зүйл бий. Хүндрэл бол их гарсан. Бүх тоноглолыг нь стандартад нийцүүлж байгаа учраас заавал захиалгаар авдаг. Өдөр, шөнөгүй л ажилласан. Богино хугацаанд уралдааны хүлгээ босгохын тулд нойр, хоолоо умартаж байлаа. Хүнд хэцүү зүйлийг давж гарсан. Одоо уралдаанаа л хүлээх үлдлээ. Манай багийнхан гайгүй оролцох болов уу гэж бодож байна. Өмнөхөө бодвол харьцангуй туршлагатай болжээ. Тэгээд ч ATV&UTV ангилал дэлхийд богино хугацаанд маш эрчимтэй хөгжиж байна. Энэ төрөлд “Дакар ралли”-д оролцоно гэдэг нэр төрийн хэрэг. Ихээхэн эр зориг гарна. 

-Та авто, мото спортод орсон түүхээ дурсвал?

-Цэргээс халагдаж ирээд л орсон. Эхэндээ сонирхогч байлаа. Яваандаа нэг мэдэхэд л мэргэжлийн түвшинд очиж, эргэлт буцалтгүй оржээ. Би богино хугацаанд амжилт гаргасан. Монголд зохион байгуулсан бүхий л уралдаанаас алт, мөнгө, хүрэл медаль авсан. ATV&UTV төрлөөр Монголд анх удаа ралли уралдаан зохион байгуулахад түрүүлж байлаа. 

-Машинаа тоноглоход хэчнээн төгрөгийн сэлбэг орсон бэ?

-. Ямар ч байсан Монголын нэрийг унагаад байхааргүй хэмжээнд тоноглосон гэж бодож байна. Механик гэмтэл нэг их гарахгүй болов уу. Машины хүч чадал, тоноглол зэргийг нь харвал “Дакар ралли”-д уралдах хүлгүүдээс нэг их дутахгүй шүү.

Б.Мөнхзул

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.