АНУ-ын Батлан хамгаалах яам Мексикийн хилийн дагуу оршдог мужууд руу 5,200 цэрэг илгээж байгаагаа мэдэгдлээ.
Төв Америкийн цагаач иргэд Мексикээр дамжин Хойд Америк руу дүрвэдгийг зогсооно гэдгээ Трамп хатуу мэдэгдсэн.
Мексик-Америкийн хилийн дагуу Үндэсний хамгаалах төвийн 2,100 цэрэг байрлаж байна. Эдгээр цэргүүдийг Ерөнхийлөгч Трампын хүсэлтээр өнгөрсөн дөрөвдүгээр сард илгээсэн юм.
Энэ удаад хилийн бүсийг зорьсон цэргүүд Техас, Аризона, Калифорни мужуудад байрлана.
Долоо хоногийн дараа Нэгдсэн улсад дундын сонгууль болно. Трамп сонгуулиас өмнөхөн цагаач иргэдийн асуудлыг хөндөж санал хураалтанд нөлөөлөх гэж оролдлоо гэж улс төрчид буруутгаж байна.
Цагаач иргэд Америкийн хилээс 1,600 км зайтай байгаа тул хил хүртэл хэдэн долоо хононо гэжээ.
Өмнө нь 800 цэргийг хилийн манаанд гаргана гэж мэдээлж байсан ч энэ тоо зургаа дахин нэмэгдэв.
Трампын Бүгд Найрамдах нам Парламентын дээд, доод танхимуудад олонхи суудлыг эзлэх сонирхолтой байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com