Манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн сэтэртэй. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран хоёр жил тутамд “Ядуурлын дүр төрх” гэсэн судалгааг улс даяар хийдэг. Уг судалгаагаар 2014 онд ядуурлын төвшин 21.6 хувь байсан бол 2016 оны судалгаагаар 29.6 хувь болж өссөн. Энэ нь манай улсад 907.5 мянган ядуу иргэн байгаа гэсэн үг юм. Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны төвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын төвшин 10.1 пунктээр өссөн байна.
Тодруулбал, хөдөөд ядуурлын түвшин 2014 онд 2012 оныхоос 11.7 пунктээр буурсан байсан. Харин 2016 онд эргээд 10.1 пунктээр өссөн байна. Бүс нутгийн хувьд Зүүн бүсэд ядуурал 12.5 пунктээр, Баруун бүсэд 10.0 пунктээр, Улаанбаатар хотод 8.4 пунктээр, Хангайн бүсэд 8.3 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын төвшин бусад бүсүүдтэй харьцуулахад арай бага буюу 4.6 пунктээр нэмэгдсэн байдаг. Энэ хүрээнд Ерөнхий сайд “Ядуурал ажилгүйдлийг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. “Ядуурал, ажилгүйдлийг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулахаас өмнөх төр, олон улсын байгууллага хамтран зөвлөл дөх уулзалтыг өчиг дөр зохион байгууллаа.
С.ЧИНЗОРИГ: АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХАД ЭНЭ ЖИЛ 38 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Энэхүү хөтөлбөрийг хэзээ баталж, мөрдөх вэ?
-Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах ажил нь Засгийн газрын өмнө тулгамдаж буй том асуудлын нэг. Ядуурал, ажилгүйдлийн хэмжээ дорвитой буурахгүй байна. Ядуу иргэний сарын хэрэглээ 108 мянган төгрөг байгаа нь олон улсын төвшнөөс бага байгаа. Энэ нь ядуурлыг зайлшгүй бууруулах шаардлагыг илэрхийлж байна. Донор байгууллагын сана лыг авснаар ирэх сард “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”өө батлуулахаар ажиллаж байна.
Нэгдүгээрт, ажилгүй, ядуу байгаа иргэдийг цахим мэдээллийн бүртгэлд хамруулна. Хоёрдугаарт, иргэд юунаас болоод ядуу байгаа вэ гэдгийг тодруулна. Гуравдугаарт, ажилгүй, ядуу байгаа иргэдийг өөрсдөд нь тохирсон арга замаар ажилгүйдэл ядуурлаас гаргах ажлыг хэрэгжүүлнэ. Тухайн хүнд ямар чадавх, хэрэгцээ байна вэ гэдгийг тодорхойлж, түүнд нь тулгуурлаж ядуурлыг бууруулна. Өмнө нь ядуурлаас бууруулах олон ажил хийсэн. Үүнээс харахад макро төвшинд ядуурлыг бууруулах асуудал яриад байдаг. Гэвч хүндээ, орон нутагтаа хүрсэн бодлогын асуудал үгүйлэгдэж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөртэй болъё. Үүнийгээ донор байгууллагуудад танилцуулж, санхүүжилт босгох шаардлага байна.
-Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа. төсөвт ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудал нь макро эдийн засагт хамаатай. Манай яамны хүрээнд шийдэх асуу дал биш. Салбар хоорон дын уялдаа холбоо, зохицуулалт шаардагддаг. Ажилгүйдэл, ядуур лыг бууруулах асуудал нь цаашдаа эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах, бизнес эрхлэх таатай орчинг яаж бүрдүүлэх, бүтээн байгуулалтад анхаарах зэрэг олон талын ажилд хамаардаг. Ингэхээр бид салбар хоорондын уялдааг хариуцсан бүтэц бий болгох хэрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ЖДҮийг дэмжих сан ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр сангийн уялдаа холбоог хангах шаардлагатай байна. Тухайлбал, ЖДҮийн сангаас олгож байгаа зээлийг төсөл бичиж, хүсэлт ирүүлсэн хүн бүрт өгөх юм уу эсвэл бусад нөөц бололцоог нь түшиглэх юм уу гэх зэргээс шалтгаалж бодлого гаргах хэрэгтэй байх. Сүүлийн 20 гаруй жил хөдөлмөрлөлтийг дэмжих чиглэлд Засгийн газраас мөнгө төсөвлөдөггүй байсан.
Гадаадаас авч буй ажиллагсадын ажлын байрны төлбөрөөр л хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг байв. Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах чиглэлд онцгой анхаарлаа хандуулж байгаа тул улсын төсөвт энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сүүлд төсвийн төслийг бо ловсруулах явцад дахин найман тэрбум төгрөгийг нэмэхээр боллоо. Үүнийгээ энэхүү хөтөлбөр тэйгээ уялдуулж зарцуулна. Мөн ядуурлыг бууруулах зорилгоор улсын төсөвт 10 тэрбум төгрөг тусгасан. Түүнчлэн донор байгууллагуудаас зээл биш буцалтгүй тусламж авах боломж байгаа. Ингэснээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөр амжилттай хэрэгжинэ.
-Өнгөрсөн жилүүдэд гадаадын ажиллах хүчний ажлын байрны мөнгөнөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг байсан тухай та сая ярьлаа. Жилд ойролцоогоор хэчнээн төгрөг зарцуулдаг байсан бэ?
-Жилээс жилд гадаадаас авч буй ажиллагсдын байрны төлбөр буурсан. 2000 оны дундуур 40 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байсан бол энэ жил 15 тэрбум төвлөрсөн. Засгийн газраас гадаадаас авч буй ажиллагсадын тоог 50 хувиар бууруулахаар зорьж байгаа. Тухайлбал, энэ онд тус тоог 30, ирэх онд 20 хувиар бууруулна. Энэ бодлоготой уялдаад ажлын байрны төлбөрийг бууруулсан.
-Өнгөрсөн хугацаанд гурван хүн тутмын нэг нь ядуу байхад шалтгааныг нь тодруулж чадаагүй байгаа талаар тодруулаагүй. Үүнийг нэг бүрчлэн тодорхойлно гэж та сая хэлсэн. Ямар нэгэн судалгааны ажил эхэлсэн үү?
Энэ нь маш олон зүйлээс шалтгаална. Тө рөөс иргэдэд үзүүлж буй үйлчил гээ, ажлын байрны хүртээмж, чанартай холбоотой. Нөгөө талаасаа хувь хүний өөрийн идэвх, санаачилга хүртэл ядууралд хамаатай.
-Ирэх онд 38 тэрбум төгрөг ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад зарцуулна гэсэн. Ингэснээр хэдэн ажлын байр бий болох вэ?
-2016 онд ажилгүйдлийн төвшин 10 хувьтай байсан. Энэ жилийн гуравдугаар улирлын байдлаар долоон хувьд хүрсэн. Ирэх жил үүнийгээ долоон хувьд нь барина. Хөтөлбөр хэрэгжсэнээр бодитой үр дүн гарна. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ хамгийн гол нь иргэдийн оролцоог хангахаар зорин ажиллаж байгаа. Мах, ноос, арьс ширний үйлдвэрүүд нэн тэргүүнд байгуулна. Тэгэхдээ үйлдвэрийг дэмжихээс илүү бүтээгдэхүүн нийлүүлж буй малчин, иргэнийг дэмжихэд хөрөнгө оруулалт хийнэ.
Б.Болор-Эрдэнэ