Тайландын тэрбумтан, Английн хөл бөмбөгийн “Лестер” клубийг эзэмшигч Вичай Сриваддханапрабха нь өнгөрөгч Бямба гарагт буюу 10-р сарын 27-ны үдэш Их Британид осолд орсон байна. Хөл бөмбөгийн тэмцээн дууссаны дараахан түүний нисдэг тэрэг Лестер хот дахь "Кинг Пауэр" цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд унаж сүйрчээ.
Энэхүү нисдэг тэрэгт “Лестер Сити” клубийн эзэн, Тайландын тэрбумтан Вичай Сриваддханапрабха-гаас гадна хоёр зорчигч, хоёр нисгэгч нийт таван хүн байсан ба бүгд амиа алдсан хэмээн Их Британийн хэвлэлүүд мэдээлж байна. Ослын шалтгаан тун удахгүй тодорхой болох бизээ.
Шривадданапрабха нь 2011 онд Английн Премиер Лигт төдийлөн сайнгүй амжилттай “Лестер” клубыг худалдаж авч 2016 онд аварга болгосон гавьяатай нэгэн юм.
Бичлэг: