Их Британийн Олд Трэффорд цэнгэлдэх хүрээлэнд Английн Премьер лиг үргэлжилж Манчестер Юнайтед клуб Эвертонтой өчигдөр тоглож 2-1 харьцаатай хожсон.
Хөлбөмбөгийн шилдэг клубуудын тоглолтыг Тайландын агуйд хоёр гацаж хоёр долоо хоногийн дараа аврагдсан азтай 12 хүү, дасгалжуулагчийнхаа хамт үзэж, Манчестер Юнайтедын тамирчид болон клубын менежер Жозэ Моуриньотой уулзжээ.
Вайлд Боарс багийн 11-16 настай тамирчин хөвгүүд Юнайтедын дасгал сургуулилалттай танилцсан байна.
Юнайтед-Эвертоны гал гарсан тоглолт эхлэхээс өмнө Олд Трэффорд цэнгэлдэх хүрээлэнд дуугаа хурааж эмгэнэл илэрхийлжээ.
Лестер Сити клубын эзэн Тайландын тэрбумтан Вичай Сривад-анапрабагийн нисдэг тэрэг осолдож амиа алдсанд эмгэнэл үзүүлсэн байна.
Өнгөрсөн зургадугаар сард Вайлд Боарс багийн гишүүд дасгалжуулагчийн хамт Тайландын Там Луан агуй үерт автах үед дотор нь гацаж хоёр долоо хоног байсан. Хөвгүүд идэх хоол, уух усгүй ч амьд үлдэхийн тулд бохир усаар гол зогоож, аврагчид тэднийг нэг нэгээр нь аварч гаргасан юм.
Хөвгүүдийг аврагдсаны дараа Москвад Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхийг урьсан ч эрүүл мэндийн шалтгаанаар очиж чадаагүй.
Энэ сарын эхэнд Олон улсын Олимпийн хороо Тайландын хөлбөмбөгийн багийн хөвгүүдийг Буэнос Айрес хотод болсон Залуучуудын зуны олимпод урьж, хөвгүүд Монументал цэнгэлдэх хүрээлэнтэй танилцжээ.
Эх сурвалж: www.cnn.com