СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезийн онгоцноос амьд хүн олдоогүй байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Өнөөдөр өглөө 6:20 минутанд Индонезийн нийслэл Жакарта хотоос Панкал Пинанг хот руу ниссэн Боинг-737 онгоц нисэх буудлын зүүн талд далайн усанд осолдсоныг олоод байна.

гэж эх сурвалжууд мэдээлж байна.

JT 610 дугаар нислэгийг үйлдэж байсан Боинг хөөрөөд удалгүй холбоо тасарсан. .

Сүйрсэн онгоцонд 181 зорчигч, хоёр нисгэгч, нислэгийн багийн зургаан хүн байжээ. Зорчигчдын дунд хоёр хүүхэд, нэг нярай, Индонези улсын Сангийн яамны 20 гаруй албан хаагч байсан гэлээ.

байжээ.

Ослын газраас зорчигчдын биеийн байцаалт, аврах хантааз, гар утас зэргийг олсон байна. Иргэдийг хайх ажилд 250 аврагч, нисдэг тэрэг, усан онгоцуудыг дайчлан ажиллаж байгаа юм.

.

Ердөө хоёр жилийн өмнөөс зорчигч тээвэрлэж эхэлсэн Боинг онгоцонд техникийн эвдрэл гарсан гэж үзэж байгаа ч яг ямар гэмтэл гарсныг одоогоор хэлэх боломжгүй гэжээ.

Австралийн нисэх онгоц үйлдвэрлэгчид ослын шалтгааныг тодруулах хүртэл Боинг онгоцуудаар нислэг үйлдэхгүй байхыг анхааруулсан байна.

Лион Эйр нислэгийн компани 1999 онд байгуулагдсан, Зүүн өмнөд Ази, Австрали, Ойрхи Дорнодын чиглэлд нисдэг. Өмнө нь нислэгийн чанараар гологдож 2016 он хүртэл Европ руу нислэг үйлдэх эрхгүй байжээ.

2013 онд Лион Эйрийн 904 дүгээр нислэг осолдсон ч 108 зорчигч амь аврагдсан. Үүнээс өмнө 2004 онд Жакартагаас ниссэн 538 дугаар нислэг осолдож 25 хүн амиа алдаж байжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.