Сири улсад иргэний дайн эхэлснээс хойш Дамаск хот дахь Үндэсний музейд нэг ч хүн хөл тавилгүй олон жил болсон байжээ.
Зургаан жил үргэлжилсэн дайны дараа Үндэсний музей үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Тус музей одоогоос хоёр жилийн өмнө босогчдын дайралтад өртөж, галд автан шатаж байжээ.
Сирийн Соёлын сайд Мохамед аль Ахмадын хэлснээр “улсын хамгийн том музей дахин нээгдсэн нь Дамаск хот дайны хөлөөс ангижирч дахин сэргэж байгаагийн тэмдэг” гэжээ.
Сири улс түүхэн дурсгалт газар, өв соёл ихтэй. Гэсэн ч олон жил үргэлжилсэн дайн соёлын өвийг устгасаар байсан. Тухайлбал, Алеппо хот бол эртний түүхэн хотуудын нэг. Гэвч Исламын улс зэвсэгт бүлгийнхэн Юнескогийн дэлхийн өв соёлд бүртгэж авсан Алеппо хотын нэг хэсэг Палимрад бөмбөг дэлбэлсэн.
Харин үндэсний музей дахин нээгдсэнээр Сири улс оршин тогтносоор буй, тус улсын түүхэн өв соёл бүгд устчихаагүй гэдгийг харуулж байна.
Сири улсад устаж, үүд хаалгаа барьсан бүх музейг эргэн сэргээхэд олон сая ам.доллар хэрэгтэй гэжээ.
Оросын цэргийн тусламжтайгаар Ерөнхийлөгч Башар Аль Ассад улсын ихэнх хэсгийг хяналтандаа оруулсан ч зарим хэсэгт босогчид байрласаар байгаа.
Эх сурвалж: www.qz.com