СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-10-29

"Миний дуунууд-2018" 20 жилийг ардаа үдэж, "эрийн цээнд хүрлээ"

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

 

МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч .

Уран бүтээлийн дөрөө хамтдаа харшуулж, олз омог арвинтай яваа андынхаа тоглолтыг жил бүр сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар хөтөлдөг. Э

 

.Түүнтэй хамт тайзан дээр 20 жилийг угтаж, үдсэн . “Миний дуунууд 2018” тоглолтын оршил хэсгийг өнгөрсөн хавар дэлгэцийн бүтээл болж олонд хүрсэн “Говийн домог” киноны дуу болох ”Зүрхний амраг”-аар  дуучин, жүжигчин Б.Замилан, мөн жүжигчин Ч. Очгэрэл “Содура” кино дуу болох “Хайр”-аар эхлүүлсэн юм. 

Тоглолтын өрнөл дунд хэсгийг Б.Амархүү"Дугуйн хээтэй наадам", “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах “Үзэсгэлэнт бүсгүй”, мөн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Үүр битгий цайгаасай”, “Sweetmotion“ хамтлагийнхан ”Орон зай”, “Шувуудын цувааг битгий тоолоорой”, МУГЖ Г.Ариунбаатар, Б.Уянга нар “Гүрэн монгол чинь хүлээнэ”, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан “Харийн нутаг”, “Хурд” хамтлагийнхан “Би Монголтойгоо адилхан” дуугаар үргэлжлүүлж  үзэгчдийг суудлаас нь бостол өндөлзүүлэв.

 

“Би Монголтойгоо адилхан” дууг тайзан дээр эгшиглүүлэх үед яруу найрагч Ш.Гүрбазар үзэгчдийн суудлаас тайзан дээр гарч шүлгээсээ уншиж сонирхуулан тоглолтыг үргэлжлүүлэн хөтлөх болсноо дуулгахад .

 

Хөгжмийн зохиолч “Миний дуунууд” тоглолтоо 20 жил тасралтгүй үргэлжлүүлэхдээ Монголын орчин үеийн урлагийн түүхийн нэгээхэн хэсгийг бичилцсээр ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Үүнийг 20 жил толилуулсан уран бүтээлийнх нь тухай өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн батлан харуулж байлаа.

 

“Миний дуунууд” тоглолтын гол онцлог нь монголын рок, попын үе үеийн шилдэг уран бүтээлчдийг тайзан дээр хоёр үдэш “уяж саатуулан” нэг дор цуглуулан үзэгчдэд харуулах боломж олгодог. . . Мөн МУГЖ Б.Сарантуяа рок, поп урлагт хөл тавьж буй шинэ залуу дуучидтай шинэ цомогтоо орсон попури дуунуудаасаа дээжлэн толилуулсан юм.      

             

Тоглолтын төгсгөл хэсгийг Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Хээрийн салхитай Монгол аялгуу”, МУГЖ Б.Сарантуяа “Салхины хээ”, Т.Ариунаа “Нулимсаа арч охин минь”, Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” дуугаа дуулж үзэгчдийн сэтгэлийг догдлуулж “цөсийг нь хөөргөв”.

Сонирхуулахад . “Өглөө шиг эх орон” дуугаар өндөрлөсөн тэртээ хол сонсогдох 20 жилийн “Миний дуунууд 2018” рок, попынхны дурсамж сэргээсэн, уран бүтээлийнхээ түүхийг эргэн харуулсан сайхан тоглолт боллоо.

   

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.