СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-29

И-баримтыг тохирлоос 24 цагийн өмнө шивбэл сугалаанд оролцоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

 

Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

-НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш иргэд их идэвхтэй и-баримтаа бүртгүүлдэг болсон. Тухай бүрт гарч буй иргэдийн гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?

. Гомдол гаргасан иргэнд хариу арга хэмжээ авсан талаар утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. . Хямдарсан ч бай хямдраагүй ч бай НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой. Энэ тал дээр иргэд, худалдан авагч нар шаардлагаа тавиад хуулиараа баримтаа авах эрхтэй.  НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа л бол аж ахуй нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой. Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мөртлөө төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. Бид санал, гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгж дээр очиж асуудлыг шийдвэрлэдэг.

-НӨАТ-ын сугалааны азтан болоход хожсон мөнгөнөөс татвар төлөх ёстой юу?

-Энэ талаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  16-р зүйл .

-Өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авсан и-баримт нь сугалаанд хожих магадлалыг өсгөдөг гэж иргэд ихээр ярьдаг. Энэ талаар?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Өнгөрсөн хугацаанд нийт азтан болсон иргэдийн худалдан авалтын дүнг харахад харилцан адилгүй байсан. байгаа. Тиймээс аливаа ямар ч бараа, үйлчилгээ авсан и-баримтаа бүртгүүлсэн тохиолдолд та азтан болох боломж нээлттэй болж байгаа юм.

-И-баримтаа хэд хоногийн дотор шивж, баталгаажуулах ёстой вэ?

-. Иргэд, олон нийтэд анхааруулахад тухайн худалдан авалт хийсэн и-баримтаа зарим тохиолдолд аппликейшн ашиглан бар кодоор уншуулахад принтерын хор бүдэг, баримт нугалж үрчийсэн тохиолдолд бар кодыг уншдаггүй. Иймд сугалааны дугаар, ДДТД болон үнийн дүнг шивж оруулах шаардлагатай.

Супер хонжворуудаас хөдөө орон нутагт энгийн худалдан авалт хийсэн хүмүүс олон байсан. Тиймээс аливаа ямар ч бараа, үйлчилгээ авсан и-баримтаа бүртгүүлсэн тохиолдолд та азтан болох боломж нээлттэй

-И-баримт бүртгэгдээгүй, батлагаажихгүй, хүлээгдэж байна гэсэн гомдол тасралтгүй ирсээр байна. Энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ?

-ААН илгээгээгүй баримтыг устгаад сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд засагдаж, ААН илгээсэн бол идэвхжээд баталгааждаг. Хэд хэдэн удаа устгаад, дахин шивж оруулсан ч ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсээд байгаа бол 1800-1288 утсаар санал гомдлоо гаргах боломжтой. Бид тухайн байгууллагатай холбогдон шаардлага тавих, зөрчлийн хуулийн дагуу процесс ажиллагаа хийдэг. ААН илгээгээгүй төлөв нь ихэвчлэн иргэний зүгээс сугалааны дугаараа буруу оруулснаас ийм төлөв гарч байна.

-НӨАТ-ын сугалаанд хожсноор хэд хоногийн дараа хонжвор нь ордог вэ?

-Сугалаанд хожсон иргэн www.ebarimt.mn сайт руу ороод хүсэлтээ баталгаажуулна.Тухайн .  Өнгөрсөн 9-р сарын байдлаар 21,368 азтан тодорсон. 500 мянган төгрөгнөөс дээш төгрөгийн хонжвор хожсон иргэн харьяа татварын албандаа холбогдох материалаа бүрдүүлээд авах боломжтой.

-И-баримтаа бүртгүүлэн сугалаанд оролцохоос гадна ямар давуу талууд үүсдэг вэ? 

-НӨАТ-ын систем бий болсноор иргэд өөрсдийн хувийн хэрэглэгээ хянах боломж бүрдсэн. Энэ нь хувь хүний болоод өрхийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. . Гэхдээ хамгийн чухал зүйл бол иргэн та улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж, түүний үр дүнд сургууль цэцэрлэг шинээр баригдах зэрэг нийгэм, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг ямагт санах хэрэгтэй. Хувийн, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулаад явж байна гэдэг бол чухал юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.