“Босоо хөх монгол” бүлгэмийн залуус өнөө өглөө Их тэнгэрийн аманд төрийн гурван өндөрлөгт шатахууны үнийн өсөлтийн талаарх шаардах бичиг өгөхөөр цугласан юм Их тэнгэрийн ам нь төрийн тусгай хамгаалалтын бүс нутагт багтдаг тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн тараан, тэнд байсан хүмүүсийг баривчилсан байна.
Шатахууны үнийн өсөлтийн талаар төр, засгийнхан арга хэмжээ авахгүй бол бид 21 аймаг, зургаан дүүргийн “Босоо хөх монгол” бүлгэмийн гишүүдийг цуглуулан хөдөлгөөн өрнүүлэх болно хэмээсэн юм
Энэ талаарх мэдээллийн дагуу манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт очиход эргэн тойрон 1-2 цагдаа зогсож, цагдаагийн газар луу иргэдийг оруулахдаа асууж, байцааж байв. “Босоо хөх монгол” бүлгэмийн тэргүүн Д.Чойпүрэв “Бид өнөө өглөө жагсаал, цуглаан хийгээгүй, төрийн гурван өндөрлөгт шатахууны үнийн өсөлт сүүлийн гурван жилд сар бүр нэмэгдэх болсон энэ асуудалд анхаарлаа хандуулах талаар шаардах бичиг өгөхөөр Их тэнгэрийн аманд үзэл бодлоо илэрхийлэхээр цугласан юм. Өнөөдөр “Босоо хөх монгол” бүлгэмийн салбар тэргүүлэгч 30 гаруй залуус цугласан бөгөөд үймээн тариагүй байхад 100 гаруй цагдаа биднийг тараан баривчилсан. Одоогийн байдлаар 30 гаруй залуус байцаалт өгч байна” хэмээв.
Тэд шатахууны үнийн өсөлтийн талаар төр, засгийнхан арга хэмжээ авахгүй бол бид 21 аймаг, зургаан дүүргийн “Босоо хөх монгол” бүлгэмийн гишүүдийг цуглуулан хөдөлгөөн өрнүүлэх болно хэмээсэн юм.