“Marketer’s day 2018” арга хэмжээ The next big shift сэдвийн хүрээнд Төрийн ордонд энэ сарын 31-нд зохион байгуулах гэж байна.
Орчин цагт компаниудыг ямагт бүтээлчээр сэтгэж, онцгой зүйлсийг санал болгохыг шаардах болсон. Тэгвэл маркетингийн салбарт тулгарч буй сорилууд болон үүсч буй боломжуудын талаар 800 гаруй маркетерууд уулзан хэлэлцэх гэж байна.
маркетингийн салбарт тулгарч буй сорилууд болон үүсч буй боломжуудын талаар 800 гаруй маркетерууд уулзан хэлэлцэх гэж байна
Уг арга хэмжээний үндсэн илтгэгчээр 12 улсад салбартай “Montgomery fitch associates” олон улсын компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Луис Аркангел оролцох юм.
Бизнесийн уламжлалт арга барилууд өөрчлөгдөж тоглоомын дүрэм өөрчлөгдөж байгаа энэ үед маркетерууд бид бэлэн үү, бид юун дээр анхаарах, дэлхий хаашаа явж байгаа талаар “Лендмн ББСБ” ХХК гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монос групп”-ийн гүйцэтгэх захирал Х.Ананд, shoppy.mn-ийн гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр зэрэг хүмүүс оролцох юм.
Мөн сошиол ертөнцөд хамгийн нөлөөтэй буй шинэ ододтой хэрхэн хамтарч, илүү үнэ цэнийг бий болгож болох талаар сонирхолтой зочид хүрэлцэн ирж хэлэлцүүлэг өрнүүлэхнээ.
Чуулганы үйл ажиллагаа ямар нэгэн цаас тараахаас татгалцаж, оролцогчиддоо хөтөлбөр, үйл ажиллагааны мэдээллүүдийг цахим хэлбэрээр явуулах гэнэ.
Уг арга хэмжээг “Монголын үндэсний Маркетингийн холбоо” зургаадахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Манай улсад гарааны бизнес ихээр төрөн гарах болсон энэ нөхцөлд тус байгууллага старт апп маркетинг төвийг үүсгэн байгуулан жил болжээ. Энэ хугацаанд шинэ шинэлэг санаанууд монголын болон гадаад зах зээлд хөл тавихаар гарч ирж байгаа гэнэ.