Британийн зохиолч ЖК Рөүлингийн Харри Поттер цуврал ном, кино аль хэдийн шүтэн бишригчдээ олсон алдартай бүтээл.
Харин Энэтхэгийн баруун Бенгалийн Хуулийн Шинжлэх ухааны Үндэсний их сургуульд профессор Шоувик Кумар Гуха хичээлдээ Харри Поттерын номыг ашиглажээ.
Хуулийн их сургуулийн төгсөх ангийн сурагчдадаа Поттерын номонд гардаг хичээлүүдийг уншуулсан байна.
Профессор “Харри Поттерын их сургуулийг сайн ажиглавал хуулийн тухай маш их мэдлэг агуулагддаг. Тухайлбал Засгийн газрын ардчилсан бус хэв маяг, хуулиас болж тэрсэлсэн нэр зүүсэн иргэд, хараат бус шүүх зэрэг олон зүйлийг суралцах боломжтой. Эдгээр зүйлс бодит амьдрал дээр байдаг” гэжээ.
“Оюутнууд бодит бус хийсвэр ертөнцөд хуулийг судалснаар хайрцагнаасаа гарч сэтгэх, бүтээлч байдлыг хөгжүүлдэг” гэж Кумар Гуха ярьсан байна.
Харри Поттерын номноос сэдэвлэсэн хуулийн хичээл 45 цаг ордог гэнэ.
Баруун Бенгалийн Хуулийн Шинжлэх ухааны Үндэсний их сургууль Харри Поттерын номыг сургалтын хөтөлбөртөө оруулсан анхны сургууль биш. Америкийн Индиана муж дахь Иелийн их сургууль соёл, ёсзүйн хичээл заахдаа ид шидийн ертөнцийг төсөөлөн ашигладаг байна.
Эх сурвалж: www.qz.com