СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Меганы даашинзны шошго анхаарлын төвд

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Сассексын гүн Харри, гүнгийн авхай Меган Мэркл нар Австрали, Шинэ Зеланд, Тонга, Фижи улсуудаар удаан хугацааны аялал хийж байгаа.

Тэд аяллын эхэнд мэдэгдэл хийж удахгүй бүл нэмэх гэж байгаагаа дуулгасан. Бие давхар Меган хунтайж Харригийн хамт гадаад дахь айлчлалаа АНУ-аар үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байсан ч цуцалжээ.

Их Британийн Хатан хааны гэр бүл хамтын нийгэмлэгийн бэлгэдэл. Тэдний бүх хангамжийг улсаас хариуцдаг. Тиймээс гал тогоо, хувцасны шүүгээндээ хэр их мөнгө зарцуулж байгаагаа мэддэггүй байх.

Гэтэл Меган Тонгад улаан хивсний ёслол дээр алхахдаа өмссөн даашинзныхаа шошгыг авалгүй унжуулсан байсан нь гярхай дуранчдын анхааралд өртжээ.

байсан гэж хэвлэлүүдэд бичсэн байна.

Хунтайжийн гэр бүл Тонгад газардсаныхаа дараа Фижи арал руу явна. Тэнд Британи-Фижигийн дайны баатар Талайаси Лабалабагийн хөшөөний нээлтэд оролцоно.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.