СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-27

Хүүхэд гэр бүлд зориулсан хөгжлийн харандаа экспо энэ амралтын өдрүүдэд болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Нийслэл хот байгууллагдсаны 379 жилийн ойг угтан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан дөрөв дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо”-г энэ амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна. бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан болох юм.

Экспод

• Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд

• Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд

 • Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд

• Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага

• Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан

• Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн

• Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд

• Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.