Төрийн өндөр албан хаагчдын 100 хувь эзэмшдэг болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компаниуд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсвийн эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээл авдаг нь ил болсоор байгаа билээ.
Тухайлбал,
1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,
2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,
3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.
Мөн дээрх албан тушаалтнуудаас гадна УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК тус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл ч байна.
Энэ явдлыг монголчууд юу гэж харж, үзэж байгааг сонирхий.
1. Ядарсан зээлдэгч нар минь
2. Надад хамаагүй хэмээн гүрийдэг нөхдүүд
3. Мундаг эхнэртэй гишүүд
4. ЖДҮ зээлийн нэрийг солих талаар ч яригдаж байна
5. УИХ-ын гишүүдийн эхнэр зээлээр юм авахдаа мэргэшсэн улс юм аа
6. Тэд сэтгүүлчид ингэж хариулжээ
7. ЖДҮ-ийн сангаас авсан зээлээ ингэж тайлбарлажээ
8. УИХ-ын дарга мөнгө эзэндээ очихгүй байгаа талаар жиргэжээ
9. Нээрээ л олон эхнэртэй хууль батлагдаагүйд баярлахаас
10. ЖДҮ-ээс зээл авсан бол яаж өсгөх талаар иргэд мөрөөджээ
11. Зарим нь хувьцаагаа өгөх талаар ч яригдаж байна
12. Аймшгийн баярын дүр төрх болжээ тэд...
13. Засгийн газраа огцруулах талаар ч яригдав
14. Зээл авсан гишүүд алиа харагдаж байна гэнэ шүү
15. УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх саналыг хүргүүлжээ
16. Фэйсбүүкээр элдвээр дуудахаас өмнө нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ч...
17. ЖДҮ-ийн сангаас зээл аваагүй сайд, дарга нарыг тодруулах нь хамаагүй хялбар арга гэнэ шүү