УИХ-ын өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Одоогийн байдлаар гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулсан байна. Эдгээр нэгжээс 53 нь гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг бол 6 нь улсын төсвөөс санхүүждэг төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд юм. Төслийн нэгжүүд нийтдээ 468 төслийн ажилтантай, тэдгээрийн үйл ажиллагааны зардалд жилд дунджаар 24 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байна гэдгийг дурдлаа.
Одоогийн байдлаар гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулсан байна. Эдгээр нэгжээс 53 нь гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг бол 6 нь улсын төсвөөс санхүүждэг төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд юм
Засгийн газрын авч байгаа хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүд нь ихэвчлэн нийгмийн үр өгөөжтэй, эргэн төлөгдөх чадваргүй, нэн ялангуяа төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхэд эх үүсвэр хүрэлцдэггүй дэд бүтэц, авто зам, эрчим хүч зэрэг салбарт хэрэгжиж байна.
Нийгмийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үндсэн зорилготойгоор хөнгөлөлттэй нөхцөлтэй авч байгаа гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ нь эргэн төлөгдөх чадваргүй, нийгмийн ач холбогдолтой төслүүд байдагтай холбоотойгоор бизнесийн хөрөнгө оруулалтын төсөлтэй нэгэн адил төслийн дотоод өгөөжийн хувь хэмжээ болон зардлаа нөхөх хугацааг тооцдоггүй. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулдаггүй гэдгийг сайд онцлов.
Засгийн газар 2013-2017 оны хооронд нийт 85 төсөл, хөтөлбөрийг гадаадын зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлснээс 61 төсөлд төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулж ажилласан байна. Эдгээрээс 14 нэгж нь тухайн төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгосон бол үлдсэн төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд нь тухайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа гэнэ. Дуусгавар болсон төслөөс амжилтгүй, үр дүнгүй хэрэгжсэн төсөл байхгүй бөгөөд одоогоор татан буулгах төсөл хэрэгжүүлэх нэгж байхгүй гэдгийг сайд мөн тодотголоо.
Түүнчлэн эдгээр төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд 2013-2017 оны хооронд нийт 52.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааны зардал нь тухайн төсөл, хөтөлбөрийн онцлог, ач холбогдол, хамрах хүрээ зэргээс хамааран харилцан адилгүй байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын жилийн жигнэсэн дундаж хэмжээ 318.4 сая төгрөг байна гэдгийг хэллээ.
Энэ 2018 оны төсвийг батлахад гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх хөрөнгө 134 тэрбумаар хасагдсан. Ирэх 2019 оны төсвөөс гэхэд бас 120 тэрбум төгрөгөөр хасагдаад байна
Энэ 2018 оны төсвийг батлахад гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх хөрөнгө 134 тэрбумаар хасагдсан. Ирэх 2019 оны төсвөөс гэхэд бас 120 тэрбум төгрөгөөр хасагдаад байна. Энэ бүхэн нь төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байна. Мөн төслийн нэгжийн удирдлагууд байн байн солигддог, газрын асуудлыг шийдэхэд хүндрэл учирдаг гээд янз бүрийн гацаа саад, хүндрэл бэрхшээл тохиолдох нь ч бий.
Зарим яаманд хэрэгжиж хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт гүйцэтгэл сайтай байхад зарим яаманд хэрэгжилт удаан, мөнгө хэмнэгддэг тал байсан учраас ирэх оноос гадаадын зээл тусламжийн хөрөнгийг Сангийн сайдын багцад төвлөрүүлэх замаар санхүүжилтийг саатал хүндрэлгүй, оновчтой зохицуулж шуурхай шийддэг байхаар болж байгаа гэдгийг хэллээ.