Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын дарга Кару Жаяасурьяа энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын дарга Кару Жаяасурьяа нар албан ёсны хэлэлцээ хийх юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламент хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
Ноён Кару Жаяасурьяа айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах гэнэ. Мөн тэрбээр энэ сарын 30-ны өдөр болох Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагаанд оролцох ажээ.