СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хобби | 2018-10-26

Д.Пүрэвсүрэн: Алх дөшний буянаар өөдрөг амьдарч явна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

. Энэ эрхмээр үйлчлүүлсэн хүн сэтгэл өндөр буцдаг. Түүний урлан үнэхээр өвөрмөц юм. Урлан дахь ур хийц загвараараа давтагдаагүй олон төрлийн  чулуун хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аягуудыг хараад нүд баясаж, сэтгэл сэргэв. . Үнэт эдлэлд гар хүрэхдээ тэрбээр ажиглан харж, сонирхон судалж, сар, өдрийн сайныг товлон сэтгэлээ шингээн урладаг нь илт. Өнөөгийн ойлголтоор бол тэрбээр брэнд бүтээсэн гэсэн үг. . Түүнийг өөрийн ах Д.Намнансүрэн, дүү Д.Баатарсүрэн нарын хамт өвлөсөн авьяас билиг, ур дархаараа өнөө цагийн монгол дархчуудаа манлайлж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа гэх. Тэд уран дархны ертөнцөд хөл тавьсан цагаасаа үнэт эдлэл урлахуйн урлалд өөрийн гэсэн орон зайг бий болгож, Монгол дархны ур хийц, нандин өв ухааныг урласан бүтээлээ баяжуулан хилийн чанадад таниулах зорилго өвөртөлж иржээ. Авьяас, ур чадвараа тэрбээр алх дөштэй анх нөхөрлүүлсэн багштайгаа холбож ярих дуртай. Багш нь ч хүнтэй мэндэлж, хөөрөг зөрүүлэхээс эхлээд уран дархны  дэг жаяг, монгол ёс уламжлал, өв соёлоос хүүхэд байхаас нь чамгүй сургажээ. Сурсан бүхнээ тэрбээр бүтээлээсээ гадна зан чанар, нөхөрлөл, хүндлэл, өдөр тутмын амьдралаараа харамгүй харуулсаар яваа.

 

Хүний сэтгэлд хүртэл бүтээл урлахад хийморь сэргэдэг    

    Дархан хүн ур хийцийг олон зүйлээс харж шинждэг

           Хүмүүстэй урлуулж буй бүтээлийнх нь олдвор, эх сурвалжийн тухай сонирхож мэдээлэл солилцдог

-Таны дархан болсон түүх сонирхолтой юм билээ. Алдартай дархан хүний шавь байна гэдэг сайхан. Багшийн эрдэм шавиас харагддаг болохоор нэр хүндийг нь өндөрт өргөж явна гэдэг том хариуцлага байх аа?

-Монгол өв соёл Хүннү гүрнээс эхлээд эртний сайхан түүхтэй. Зуун зуундаа дэлхийд гайхагдаж шагшигдсан бүтээл манай уран дархчуудын гараас төрсөн байдаг. Монгол улсын начин, улсын алдарт уяач Г.Ганхүү миний багш. Би 16 настайдаа багшдаа шавь орж, алх дөштэй анх нөхөрлөж билээ. Багш маань их уран. Монголын соёлоос гурван сайхан өв тээж яваа. . Шавь сургалт их өвөрмөц. Багшийгаа эхэндээ “Энэ хүн бидэнд эрдэм заах болов уу. Хог шүүрдүүлж, шал угаалгаад байх юм” гэж боддог байв.

Сүүлийн үед алх дөшний дуу багасан, давтаж урласан бүтээл ховордох болсон

Би багшийн хажууд мөнгөн аяганы дотор гурван жил давтсан

Багшийнхаа заасан эрдмээр би бахархдаг

Багш бидэнд “Худлаа ярихгүй, хулгай хийхгүй шударга байх хэрэгтэй. Хүнд нүнжигтэй зүйл урлаж өгч бай” гэж захина. Тэр ч хэрээрээ бидэнд уран дархны өв соёл, ёс жудаг, дэг жаягаас сургасан. Энэ хүний шавь болж, эрдмээс нь суралцаж явсандаа бахархдаг. Хөдөлмөрийн амт шимийг тэр үед л мэдэрсэн болохоор би хүүхэд насаа дурсах дуртай. Багш “Манай шавиар хийлгэх зүйл байвал хийлгээрэй” гээд Урт цагааны дархчуудад хэлдэг байв. Дархчууд ч “алив Пүүжээ үүнийг ингэж хийгээрэй, тэрийг тэгж давтаарай” гээд гар хөлийнхөө үзүүрт зарна..

дэлхийд гайхагдаж шагшигдсан бүтээл манай уран дархчуудын гараас төрсөн байдаг 

Би хөөрөг урлаж байхдаа аавдаа урлаж байна гэж бодож хийдэг

Залуу байсан болохоор ажлын ачаалал даана, олны урмын үгэнд урамшиж, бүтээх их хүсэлд хөтлөгддөг байв. Багш биднийг нүүрэн дээр ер магттдаггүй. Хааяа нэг “Ээ дээ манай шавь мөн ч хурдан гартай шүү, дориун дархан болох шинжтэй” гэж магтсаныг хүний амнаас сонсоод баярлана. “Уг нь юмыг овоо дориун хийх юм, даанч залхуу” гэж зэмлэхээр нь намайг байнга зарж байж ганц ч урмын үг хэлэхгүй шүү гэж хааяа гоморхоно. . Би багшийн хажууд мөнгөн аяганы дотор гурван жил давтсан..

-Багшийн тань ухаан эрдэм болж үлдсэнийг илтгэх бүтээл ур хийцээс чинь харагдаад л байна даа?

-. Багшийнхаа заасан эрдмээр би бахархдаг. Монгол Улсын аварга О.Балжиннямын малгайн титмийг би урлаж байлаа. Жил жилийн наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж байгаа алдартай бөхчүүдийн малгайг хараад багштайгаа урласан юм шүү дээ гэж баярладаг.Багшийн аав Д.Гарамжав тогоруу угшлыг гаргасан алдарт уяач байлаа.

Сэтгэлд нь нийцэх эд зүйл санал болгож, урлах загвараа сонгоно

Түүний дөрвөн хүү улсын цол хэргэмд хүрсэн уяач. Багшийн ах нь тод манлай уяач Сандуйжав. . . . Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүн. Нутгаас маань төрсөн алдартай сайхан бөхчүүд бий.

Зарим хүн миний үзэж хараагүй чулуу (засан, усан пүүцүү)-гаар хөөрөг хийлгэхээр бариад ирнэ

бидэнд монголдоо брэнд болох зүйл хийе гэж бодсон зүйл бий

Тухайлбал улсын арслан Ч.Санжаадамба, улсын гарьд Д.Рагчаа нартай уулзаж урландаа сайхан яриа өрнүүлэх дуртай. Бөхчүүдэд өөрөөсөө дээш цолтой бөхөө хүндэлдэг эрэмбэ бий. Г.Ганхүү багштай уулзахаар О.Балжинням аварга ирэхэд “Сайн байна уу аварга аа, дээшээ морил” гээд хүндэтгэж угтана. Ярилцаж суухдаа цолны эрэмбээр аваргын доод талд сууна. Гарч орохдоо зөвшөөрөл авна. Ийм сайхан хүндлэл, бахархал зөвхөн Монголчуудад л бий.              

 -Таныг хүмүүс “Уран Пүүжээ” нэрээр тань илүү таних юм. Хүний сэтгэлд хүртэл бүтээл амилуулж хийнэ гэдэг гайхамшигтай авьяас шүү?

-Дархан хүний эрхэмлэх чухал зүйл чин сэтгэлээсээ бүтээл урлах. Өндөр гэгээн Занабазар бүтээлээ урлахдаа бясалгал хийж, өдөр, сарын сайныг сонгодог байсан гэдэг. . Дархан хүн үйлчлүүлж буй хүнтэйгээ ярилцаж байж бүтээл урладаг.

Үнэт чулуугаар хөөрөг урладаг, мөн хөөрөгний толгойн нуух хийдэг, хөөрөгний даалин урладаг уран хатгамлын цехтэй

Хөөрөг энэ бүхнийг батлах ёс заншлын томоохон эд зүйлийн нэ

. Улс төрчдөөс эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарт мөнгөн цөгц урлаж өгсөн. Түүний аливаа зүйлд хичээнгүйлж судалгаа хийдэг нь их сонирхолтой санагдсан. “Цөгцөнд орсон энэ зүйл 63, амны диаметр нь 63, өндөр нь 63 см, суурь нь 45 см байна, ингээд бодохоор 9–ийн тоонд хуваагдаж байх юм, музейгээс бүх хэмжээг нь авлаа.

Мэндчилгээнд нь хүртэл хүндэтгэлийн соёл харагддаг

Монгол дархчуудын энэ их өв соёлыг өдгөө дэлхий нийтэд таниулах нь чухал юм

8 бат нь дөрвөн зүг найман зовхисыг бэлгэдсэн, дунд байгаа энэ зүйлийг зээ бат гэдэг юм байна, үүнийг шоргоолжин хумс гэдэг зүгээр ч нэг тавьдаггүй бололтой” гээд судалгаатай ирж урлуулсан. Ийм цөгцөнд бадмалсан зул 1000 удаа өргөсөнтэй тэнцдэг гэдэг. Хүний сэтгэлд хүртэл бүтээл урлахад онгод төрж, хийморь сэргэдэг.            

-Үнэт эдлэлийн олдвор, эх сурвалжыг хаанаас олж авдаг вэ. Бүтээлдээ шинийг эрэлхийдэг хүн байна та?

-Манай “Түмэн эрдэнэс” холбоонд үйлдвэрлэл эрхэлж буй урчууд бий. Хүмүүстэй учиргүй ярьж хөөрөлдөөд байх завгүй ч дор бүрнээ бүтээлдээ анхаарал хандуулж шинэ зүйл эрэлхийдэг.. Үйлчилгээний байгууллагад ажилладаг болохоор өдөр бүр хүмүүстэй уулзана. Тэдэнтэй урлуулж буй бүтээлийнх нь олдвор, эх сурвалжийн  тухай сонирхож мэдээлэл солилцдог. .

“Түмэн эрдэнэс” холбоо уран бүтээлээ гадаад зах зээлд гаргах гарц сэдэж байгаа

Сэтгэлээ шингээж хийсэн бүтээл урт настай, бат бөх болдог

Жишээ нь, . Д.Ганболд хэмээх хөөрөгний үе дамжсан цуглуулагч бий. . Зарим хүн миний үзэж хараагүй чулуу (засан, усан пүүцүү)-гаар хөөрөг хийлгэхээр бариад ирнэ. Энэ мэтчилэн өөр хоорондоо хөөрөгний тухай яриа өрнүүлдэг юм.

Эзэн нь бахархан эдлэх эд урлах нь дархан хүний мөрөөдөл байдаг

Гадныхан монгол дархчуудын бүтээлүүдийг үзээд, бэлгэдэл утгыг нь сонсоод гайхаж дуу алддаг

 Би багшдаа нэг зүйл хийнэ гэж амласан, түүнийгээ заавал хэрэгжүүлнэ

-Холбооны тэргүүн байх амаргүй биз. Урчуудынхаа бүтээлийг дэлхийд сурталчлах гүүр нь болдог байх?

-Миний хувьд “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдоод хоёр жил болж байна. Манай холбоонд 50 гаруй үйлдвэрлэл бий. 10 жилийн ойгоо 2016 онд хийсэн. . Монголыг бодвол БНСУ байгалийн баялаггүй орон. Гэтэл Солонгос хөгжилд хүрч чадсан, тэднээс дэлхийн улс орнууд үнэт эдлэл захиалж авдаг, бас урлуулж бүтээлгэдэг. . Бидэнд гайхалтай олон давуу тал бий.

Дархан хүн урлах бүтээлийнхээ эд зүйлийн хэлбэрийг сайн ажиглан харж судалдаг

Ази, Европын орнуудын үзэсгэлэнд оролцож олон зүйл харлаа. Бид биет бус өвийг тээж яваа улс. Манайд гар урлал хөгжсөн. Хэн ч үнэт эдлэлээ бариад ирсэн хүссэнээр нь урлаж өгч байна. Харин бид одоо төр засагтайгаа уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал. . Дэлхийд олборлож буй алтны 10 хувийг үйлдвэрлэхэд болохоор боломжтой том зах зээл бий. Гадаадад очих болгонд надад цагаан атаархал төрдөг.

Өвөө, аав хоёрын минь эдэлж хэрэглэж байсан хөөрөг надад өвлөгдсөн

Монголд байгаа үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр ямар ч татваргүй орж ирсэн Солонгос, Турк, Тайландын бараа дүүрлээ. Гадныхан монгол дархчуудын бүтээлүүдийг үзээд, бэлгэдэл утгыг нь сонсоод гайхаж дуу алддаг. Гэтэл . Солонгосчууд үйлдвэрлэл явуулж чадаж байгаа учраас нэг загварыг 100.000 ширхэг хэвлэж байна. Гэтэл манайхан татвар төлөхөөсөө айгаад 10 ширхэгийг хэвлэж байх жишээтэй. Гэхдээ бидэнд монголдоо брэнд болох зүйл хийе гэж бодсон зүйл бий.

-Урчуудад тулгамдсан олон асуудал байдаг. Уг нь эвлэлдэн нэгдээд ярилцвал шийдэлд хүрч болохоор санагдах юм?

-Үнэнийг хэлэхэд монголд баригдсан барилгуудын подволд зүрх сэтгэлээ бүтээлдээ зориулсан дархчууд үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол дархчууд амьдрахын тулд Хөх хотыг зорьж байна. С.Намсрай багшаас VIII зууны тухай өгүүлсэн гайхамшигтай урласан зургийг Өвөрмонголчууд 10 сая төгрөгөөр авах гэж ирэхэд нь би өгүүлээгүй. Би багшдаа нэг зүйл хийнэ гэж амласан, түүнийгээ заавал хэрэгжүүлнэ.

Өөрийн чадах зүйлээрээ монгол дархны урлалд хувь нэмэр оруулж яваа

. “Мандухай цэцэн хатан” киноны хаан, хатан, ван, тайж, монгол баатруудын хуяг дуулга, сэлмийг ганаар уран дархан С.Намсрай, Оргодол нар урласан. Манай “Тэнгэрийн угалз” компани уран дархны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Уран дархчууд бид тус тусдаа бүтээл урлахаасаа илүү эвлэлдэн нэгдвэл бусдаас хоцрохгүй хөгжинө

Удахгүй үндэсний хувцасны урлан нээх бодол бий. Урчууддаа зориулж “Монгол урлан” төв нээхээр санаачлаад барилга барихаар хөөцөлдөж л байна. Гэвч газрын асуудал маргаантай, шийдэж өгөхгүй удаж байна. Энэ мэтчилэн бидэнд тулгарах зовлон мундахгүй.

 Би хүүтэйгээ хөөрөг зөрүүлж мэндэлдэг

Монгол дархчуудын бүтээлийг сонирхож байхад амьтай, сүнслэг байдал анзаарагддаг

Нүүдэлчдийн соёл иргэншлийн томоохон өв соёлыг өөртөө шингээсэн ард түмэн гэдгээ монголчууд өдөр тутмын амьдралдаа ч харуулж байдаг

-Насан туршдаа бахархан хэрэглэх эд урлах нь дархан хүний чухал зүйл болов уу?

-.  . Бидэнд эцэг өвгөдийнхөө эд зүйлийг өвлөн хэрэглэдэг уламжлал бий. Монгол эр хүн гэртээ эмээл, хазаар, ташуур залсан байхад үр хүүхдүүд нь даруулгатай зөв хүмүүждэг. Хөөрөг энэ бүхнийг батлах ёс заншлын томоохон эд зүйлийн нэг.

 

. Гэхдээ үнэн эсэх нь батлагдаагүй. Хоёр хүн хээр тааралдахад мориноосоо бууж  хөөрөг зөрүүлж мэндэлдэг, хол ойрын яриа өрнүүлдэг. Мэндчилгээнд нь хүртэл хүндэтгэлийн соёл харагддаг. Би хүүтэйгээ хөөрөг зөрүүлж мэндэлдэг. . Нүүдэлчдийн соёл иргэншлийн томоохон өв соёлыг өөртөө шингээсэн ард түмэн гэдгээ монголчууд өдөр тутмын амьдралдаа ч харуулж байдаг.

-Манай уламжлалт урлаг тэр чигээрээ бэлгэдэл агуулдаг.Тухайлбал Батноров, Дарьганга, Ноён Сэврээ хийцийнх гээд хоорондоо ялгардаг шүү дээ?

-XVIII зууны үед монгол дархчуудын бүтээл өндөр түвшинд хөгжсөн байдаг. Бүтээлийг нь сонирхож байхад амьтай, сүнслэг байдал анзаарагддаг. Гарын ур, ухааны ур, мэлмийн урыг шингээж урласан бүтээл гайхамшигтай давтагдашгүй өвөрмөц болдог. Монгол дархчуудын бүтээлд энэ бүхэн шингэсэн байдаг. Тухайлбал Өндөр гэгээн Занабазарын Цагаан, Ногоон дарь эх бүтээл батална. Бүсгүй хүний гадаад, дотоод гоо сайхныг бүтээлдээ цогцлоон харуулж чадсанаар дэлхийд одоо ч гайхагддаг.

Хэрвээ алтнаас хумсалвал нас хорогдоно гэж үздэг

Энэ үед монгол дархны бүтээлд Дарьганга, Батноров, Ноён Сэврээ гэх нэгнээсээ ялгарах ур хийцийн урсгал гарсан байдаг. Бат бөхийн бэлгэдэл Батноров хийц, нүнжигтэй, . Тухайлбал, . Мөн Архангай аймгийн Далайчойнхор вангийн  хошуу ган сийлбэрээр алдартай. Монгол дархчуудын энэ их өв соёлыг өдгөө дэлхий нийтэд таниулах нь чухал юм. Иймээс ч манай “Түмэн эрдэнэс” холбоо уран бүтээлээ гадаад зах зээлд гаргах гарц сэдэж байгаа

   Урлалд төсөөлж бүтээх л чухал 

Манай дархчууд бүтээлдээ донж зохиомжийг гайхалтай гаргадаг

Дархан хүний бүтээлүүдээс дотоод сэтгэл, мэдрэмж, мэдрэхүй мэдрэгддэг

-Олон зуун дамжсан үнэт эдлэл өөрөө ямар түүх тээсэн гэдгээ хэлээд байх шиг санагддаг?

-. Манай дархчуудын гар хийцийн бүтээл зуунаас зуун дамжин үнэллэгддэгийн нууц нь энэ. Хүний сэтгэлээ шингээж хийсэн бүтээл урт настай, бат бөх болдог. Сүнслэг амьтай бүтээл Халхын өндөр гэгээн Занабазарын бүтээлд илүү харагддаг.. Монгол дархны урлал дотроо хөөмий, цутгуур, баримал, утсан, сүлжмэл гээд баялаг. Дархан хүн урлах бүтээлийнхээ эд зүйлийн хэлбэрийг сайн ажиглан харж судалдаг. Тухайбал, . .

монгол ноён 600.000 долларын үнэтэй эд эдлэл хэрэглэдэг байсан нь баримт болж үлдсэн байгаа юм

-Танд үе дамжин эдлэгдэж өвлөгдсөн эдлэл бий л биз?

-. Аав маань гарын уртай, монголын сор болсон уран дархчуудын дунд ээж минь гоёл чимэглэгчээр ажилласан. Хүүхэд байхдаа ээжийнхээ ажил дээр очоод урчуудын хийж байгаа бүтээлийг хараад бахархана. Тэндээс гоё сайхныг олж хараад ялгах нүдний уртай болсон. Өвөө, аав хоёрын минь эдэлж хэрэглэж байсан хөөрөг надад өвлөгдсөн. Нутгийн олон өвөөг маань “Ганган” Лхагвасүрэн гэж их хүндэлнэ. Өвөө бурхны шашныг ихэд дээдэлнэ, өдөр болгон судар ном уншина, их цэвэрч нямбай хүн байсан. .   

         Монгол уламжлал дэлхийг гоёно

Алдартай уран дархчууд 40-60 насандаа сор болсон гайхамшигтай бүтээл урласан байдаг

-Танайхныг удмаараа дархан гэлцэх юм. Нэг айлын хүүхдүүд ийм байх нь ховор?

-. Өөрийн чадах зүйлээрээ монгол дархны урлалд хувь нэмэр оруулж яваа. Би урлаж суухдаа баяртай байдаг. Шинэ бүтээлийн санаа төрвөл  “надад нэг бодол байна, энэ зохиомж дээр ийм санаа оруулбал ямар вэ” гээд зөвлөлдөж ярилцана. ДүүД.Баатарсүрэн мөнгөн аяга, эмээл хазаар урладаг. Манай дэлгүүрт байгаа бага, дунд, их гарын мөнгөн аягануудыг урласан. Ах Д.Намнансүрэн хөөрөгний толгой, нуух, халбага, ээмэг, бөгж, дээлийн товч урлана. Сүүлийн үед бид залуу уран дархчуудтай хамтран ажиллаж буй. У.

Адууны хөх хомоол тулганд хийж цай чанаад хол ойрын зүйл хүүрнэн ярьж хээр хонох сайхан санагддаг

Үндэснийхээ өв уламжлалыг баяжуулж дэлхийд таниулах нь манай холбооны  гол зорилго. Би БНСУ-ын үнэт эдлэлийн холбооны удирдлагатай уулзаад туршлага судлах санал тавьсан. Надаас “Танайх хэдэн аж ахуйн нэгж, гишүүнтэй вэ” гэхээр нь “манайх 50 аж ахуйн нэгж, 250 гишүүнтэй” гэхэд өөдөөс “манайх 500.000 аж ахуйн нэгжтэй” гэж хариулсан. Түүний ярианаас БНСУ-ын урлалын холбоо төр засагтайгаа уялдаа холбоотой ажилладаг, төр засаг нь урчуудаа дэмжих бодлого баримталдаг учир хөгжиж чаджээ гэдгийг ойлгосон. Азийн орнуудаас Япон, БНСУ үндэснийхээ уламжлал, өв соёл дээр тулгуурлаж хөгжсөн. Уламжлал дээрээ шинэ зүйлийг нэвтрүүлж хэрэгжүүлсэн байдаг.

-“Танай холбоо “Монгол уламжлал дэлхийг гоёно. Монгол дархчууд цор ганцыг бүтээв” гэсэн ямар гоё уриатай юм бэ?

-Манай холбооны уриа. Бид ядаж түлхүүрийн оосор хийхдээ ч гэсэн тодорхой нэг үнэтэй, тодорхой тоонд хэвлэх хэрэгтэй. Энд тэндхийн үзэсгэлэнд оролцохоор хүн бүр өөр өөрийн гэсэн загвар гаргаад 10-20 ширхэг хэвлэдэг, гэтэл гадныхан ирээд авах гээд асуухаар дууссан гээд зогсож байдаг. . 2016 онд Монголын урчууд Унгарт болсон үзэсгэлэнд оролцохдоо олон зүйлийг ажигласан.Гараар хийсэн бүтээл ховор харагдсан. Монголчуудын хэрэглэдэг мөнгөн аягыг тэд бараг авахгүй, мөнгөн аяганд цай дээжлэн хийдэг ёс ч тэнд байхгүй.

Саажилт өгөх, халуурах зэрэгт гартаам хөөргөөр илээд эдгэчихнэ

Хоёр жилд нэг удаа зохиогддог үзэсгэлэн Хөх хотод боллоо. Тэгсэн  монголоос оролцсон 800-аад аж ахуйн нэгж эмээл, аяга хийгээд очсон байсан. Өмнө нь эмээл сайн зарагдсан юм байна л даа. Үзэсгэлэн тарсны дараа эмээлээ яах вэ гэсэн хүмүүс энд тэндгүй явж байсан. Манайхан юманд туйлширдаг зангаа хаях хэрэгтэй. Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жилд нэг удаа болох үзэсгэлэнд урчууд оролцохоор болсон нь нэг талаар сайн хэрэг. Дараагийн үзэсгэлэнд оролцохын тулд бид бүтээлийнхээ загварыг зохиомж, дэглэлт сайтай хийх хэрэгтэй. Бид ярилцаад монгол туургатны урчуудаас урьж оролцуулах бодол бий. .

Оюу эдэлж хэрэглэхэд ухаан саруул байж, зөнөдөггүй

-Дархан хүн уламжлалын хувьд дэг жаяг, жудагтай байх ёстой л гэлцдэг?

-. Хэн нэгэн хүн аав ээжийнхээ үнэт эдлэлийг бариад ирвэл хүссэн загвар хийцээр нь хийж өгөх хэрэгтэй. Хүний итгээд үлдээсэн эдлэлээс хумсалж болохгүй. Хэрвээ алтнаас хумсалвал нас хорогдоно гэж үздэг. Багш бидэнд “Алт мөнгөн эдлэлийн үртэсийг газар битгий хаяж бай, буянаа барна. Энэ чинь арван цагаан буян юм шүү” гэж хэлдэг байв. Тиймээс би урлангийнхаа шавь нарт ч гэсэн “Чи аавдаа хөөрөг хийж байна гэж бодож хийгээрэй. Худлаа хэлж, хүний үнэтэй эд зүйлээс хумсалж болохгүй, бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөөрэй. .

  Хөөрөг хагарч сэвтсэн бол амьдрал сэвтэнэ гэж үздэг

Хүний үнэтэй эдлэлд хуурай хүргэхгүй урлана гэдэг дархан хүнээс чамбай ур чадвар шаарддаг

Дархан хүний ухааны ур, мэлмийн ур, сэтгэлийн ур гурав тэгшрэхээр сайхан бүтээл гардаг гэдэг

-Дархчуудын бүтээлд зэрэг зиндаархах зүйл бас ажиглагдаад байдаг шүү?

-Зиндаархах зүйл бий. . Хаш хөөргийг язгууртан угсааны хүмүүс барьдаг байсан. 1900 оны үед гадаадын судлаачид үлэг гүрвэлийн судалгаа хийхээр ирсэн байхдаа хүрээний ноён, хатан хоёрын зургийг сонирхож авсан байдаг. Тэр үед авсан зургийг хэдэн жилийн өмнө сэтгүүлд гарсан байхыг үзээд . Тэгтэл монгол ноён 600.000 долларын үнэтэй эд эдлэл хэрэглэдэг байсан нь баримт болж үлдсэн байгаа юм. 

Хашийг айл гэрт аз жаргал авчирдаг, чулууны дээд гэлцдэг

-Урчуудын ур чадвар, уран бүтээл хэдэн насандаа тэгширдэг вэ?

-Монголчуудын дунд “Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэдэг үг байдаг. Дархан хүний ухааны ур, мэлмийн ур, сэтгэлийн ур гурав тэгшрэхээр сайхан бүтээл гардаг гэдэг. Судлаад үзэхэд манай алдартай уран дархчууд 40-60 насандаа сор болсон гайхамшигтай бүтээл урласан байдаг. Монголын язгуур урлалын зохиомж цаанаа нэг өөр сэтгэл татсан. . 21 дарь эх бүтээлийг хараад эхэндээ ойлгодоггүй байлаа. Нас яваад ухаан суух тусам харахад бас нэг өөр. Одоо бол хараад олон зүйлийг ойлгодог болсон. Монгол дархан алтан бөгж урлахдаа амыг нь хуурайдахгүйгээр нийлүүлж урладаг. Хүний үнэтэй эдлэлд хуурай хүргэхгүй урлана гэдэг дархан хүнээс чамбай ур чадвар шаарддаг. Сүүжин ээмэг, сэнжийг нь урлахад хуваарлилт хийж давтана. Халхын алдартай дархан бүдүүн Лхагваа хэмээх хүн сүүжин ээмэг урлахдаа гаргууд байлаа. 

Чулуугаа байгалиасаа авахдаа аргадаж, зан үйлийн дагуу ёс үйлдэж авдаг

-Хөөрөг урладаг дархныг бөх, морьгүйгээр төсөөлөхөд бэрх. Та ч аль хэдийнэ орчихсон байлгүй дээ?

-Багш маань бөх, уяач хүн болохоор шавь нь ч гэсэн эрийн гурван наадамд дурлалгүй яахав. Надад хурдан угшилтай морьд бий. Багшийн адуун сүрэгт байдаг. Наадам, сар шинээр морьдоо харж хийморио сэргээдэг. Эр хүнийг сайхан хүлэг, сайн эд эдлэлгүйгээр төсөөлшгүй. Наадмын өглөө морь уралдахыг самсаа шархиран харах ч сайхан шүү дээ. Тэнгэрт боссон тоосон дундаас гийнгоон дуу хадаан хүүхэд, морь хоёр эсэн мэнд ирэх л хамгийн сайхан жаргал. . Хааяа тэдэнтэйгээ уулзаж, адууны хөх хомоол тулганд хийж цай чанаад хол ойрын зүйл хүүрнэн ярьж хээр хонох сайхан санагддаг.     

Чулуу өөрөө сайхан урлал болохыг хүсдэг 

Чулуу бол амьтай зүйл, жилд нэг удаа амьсгалдаг

Мана хөөрөг хавтгай байвал халаасны хөөрөг гэж үздэг юм

-Монголчууд хөөргийг эмчилгээнд хэрэглэж ирсэн баримтууд байдаг юм билээ?

-Монголчууд байгальтайгаа хүйн холбоотой амьдардаг. Саажилт өгөх, халуурах зэрэгт гартаам хөөргөөр илээд эдгэчихнэ. .  Хангарьд шувуу могойгоор хооллож, чүнчигноровоор гулгидаг байсан гэдэг домог яриа байдаг. Чүнчигноров эр хүнд ээлтэй чулуу. . Чүнчигноров хөөрөгтэй хээр явахад урт хайрхан тойрч явдаг юм гэнэ лээ. Оюу эдэлж хэрэглэхэд ухаан саруул байж, зөнөдөггүй.

Шүрийг барихад цусны эргэлт сайжирдаг

Чулуугаа байгалиасаа авахдаа аргадаж, зан үйлийн дагуу ёс үйлдэж авдаг. Германы эрдэмтэн “Чулуу бол амьтай зүйл, жилд нэг удаа амьсгалдаг” хэмээсэн байдаг. . Хашийг айл гэрт аз жаргал авчирдаг, чулууны дээд гэлцдэг. Хонин гартаамыг эмэгтэй хүн түлхүү хэрэглэдэг уламжлалтай. Халтар маныг оюун ухааны хүчийг өөртөө шингээсэн хэмээн үздэг. Чуна мана оюун санааны хүчирхэг байдлын илэрхийлэл болдог хэмээн ярьдаг. .

Шүр их үнэтэй эд

-Монголын нутгаас ямар чулуу элбэг олдоцтой вэ?

-Монголчууд мана чулууг чуна мана, халтар мана, сүүж мана хэмээн өнгө өнгөөр нь, анагаах увдисаар нь дотор нь 200 гаруй төрөл болгон хуваасан байдаг. Мана чулуу галт уулын дэлбэрэлтээс үүссэн гэдэг. . Хэрэв

Монголчууд байгальтайгаа хүйн холбоотой амьдардаг

 Чуна мана оюун санааны хүчирхэг байдлын илэрхийлэл болдог хэмээн ярьдаг

 халтар мана, сүүж мана хэмээн өнгө өнгөөр нь, анагаах увдисаар нь дотор нь 200 гаруй төрөл болгон хуваасан байдаг

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.