“Хүн аалз” нэрээрээ алдартай Францын хатан зоригтон дахин нэг шуугиан тарьж амжлаа.
56 настай Ален Роберт Их Британийн нийслэл Лондонд байдаг Херон цамхаг руу ямар ч хамгаалалтын бүсгүй авирчээ.
46 давхар цамхгийн орой дээр гарах үед хотын иргэд төдийгүй Лондоны гал түймэртэй тэмцэх газар, яаралтай түргэн тусламжийн багийнхан цугласан байна.
“Хүн аалз”-ыг барилгын дээвэр дээр 50 минутын хугацаанд гарсны дараа хотын цагдаа нар баривчилсан байна.
Түүнийг олон нийтийн хэв журам алдагдуулсан, хууль бус авиралт хийсэн гэж буруутгажээ.
Ален Робертсыг Херон цамхаг руу авирахаас өмнө мэдээллийн хэрэгслээр үйл явдлын тухай зарласан байна.
“Би амь насаа эрсдэлд оруулаагүй гэдэгтээ итгэлтэй байдаг” гэж ярьжээ.
Цамахгийн эргэн тойрны замыг хааснаар хотын түгжрэл ихэссэн байна. Хоёр цагийн турш зам хаалттай байсан нь иргэдийг багагүй бухимдуулжээ.
Херон цамхаг Лондоны гурав дахь өндөр барилга юм. Зөвхөн хоёр гарынхаа хүчээр авирдаг Роберт өмнө нь Валки Толки, Чийсгрэтер цамхгуудад авирчээ. Мөн Дубайн алдарт Бүрж Халифа, Манхэттэний Нью-Йорк Таймс барилгуудад авирч байжээ.
Эх сурвалж: www.nbcnews.com