Йордан улсад үер бууж 17 хүн амиа алдаад байна.
Сөнөсөн тэнгисийн ойролцоо явж байсан 37 сурагчтай сургуулийн автобус үерт урссан байна.
Йорданы Засгийн газар үерийн аюулаас иргэдийг аврахын тулд бүх хүчин чадлаа дайчилж, Израйлиас нисдэг тэрэг, хүн хүчний
тусламж аваад байгаа юм.
Reuters агентлагийн мэдээлснээр аврагчид 34 хүнийг эсэн мэнд аварчээ.
Сөнөсөн тэнгисийн эрэг аялж зугаалахад тохиромжтой тул амиа алдсан хүмүүсийн ихэнх нь гэр бүлээрээ амарч зугаалж байсан аялагчид байсан байна.
Дэлхийн хамгийн нам дор газарт гүн хавцал их учраас байгалийн гамшиг тохиоход эрсдэл өндөр байдаг.
Өнөөдөр Йорданы хаан Абдулла Бахрейн улсад айлчлах ёстой байсан ч айлчлалаа цуцалжээ.
Йорданы нийслэл Амман хотод олон хоног орсон борооны улмаас автозамын хөдөлгөөн саатаж, үерлэсээр байна.
Эх сурвалж: www.bbc.com