Этиоп улс эмэгтэй төрийн тэргүүнтэй Африкийн улс орнуудын залгамж халааг үргэлжлүүллээ.
Тус улсын өмнөх Ерөнхийлөгч Мулату Тэшоме гурван жилийн турш Засгийн газрын эсрэг жагсаалтай нүүр тулсны эцэст өнгөрсөн лхагва гарагт огцорсон.
Мулатуг огцорсны дараа Этиоп улсын Парламент анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчөө сонгож томилжээ.
Сале Вөрк Зевд дипломат албанд зүтгэж, НҮБ-д алба хааж байсан улс төрч эмэгтэй юм. Тэрээр Африкийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Төв Африкийн Бүгд Найрамдах улс дахь НҮБ-ын энхийг сахиулах албаны тэргүүн байжээ. Мөн НҮБ-ын Эдийн засгийн хороон дах Этиопын төлөөлөгч, ЮНЕСКО-д байнгын төлөөлөгч, Франц, Сенегаль улсуудад элчин сайдаар томилогдож байсан арвин туршлагатай удирдагч юм.
Этиоп улсын Ерөнхийлөгч зургаан жил үүрэг гүйцэтгэж, дахин сонгогдох эрхтэй.
Шинээр сонгогдсон Этиоп улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч эх баригчдад хандан хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалж, энх тайвныг эрхэмлэхийг уриалсан байна.
Энэ жил 68 настай Вөрк Зевд ирэх өдрүүдэд Ерөнхий сайдаа томилж, Парламентын танхимын тэн хагасыг эмэгтэй улс төрчдөөс бүрдүүлнэ гэжээ.
Сале Вөрк тангаргаа өргөснөөр Африк тивийн цорын ганц эмэгтэй төрийн тэргүүн боллоо. Өмнө нь байсан Мавритан улсын эмэгтэй төрийн тэргүүн Амина Гуриб Факим өнгөрсөн гуравдугар сард зээлийн картаараа олон арван мянган долларын үнэт эдлэл, хувцас худалдаж авснаар огцорсон байна.
Эх сурвалж: www.qz.com