Нью-Йоркийн Кристийс дуудлага худалдаагаар хиймэл оюун ухаанаар бүтээсэн хөрөг зураг худалдсан байна.
Хачирхалтай нь хөрөг зураг тооцоолж байснаас хэд дахин өндөр үнэ хүрчээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид эцсийн үнэ 7-10 мянган ам.доллар хүрнэ гэж төлөвлөж байсан ч 432,000 ам.доллараар худалджээ.
Парисын “Obvious” урлагийн цуглуулганд байдаг, хүний гараар бус хиймэл оюун ухаанаар бүтсэн “Эдмонд Беламийн хөрөг” алгоритмоор зурагдсан 104-20 дугаар зууны үеийнхний 15,000 хөргийн нэг юм.
Уг хөргийг AI технологиор зурсан бөгөөд Кристийс дуудлага худалдаагаар анх удаа ийм бүтээл заржээ.
Дуудлага худалдаа зохион байгуулагчид хөргийг өндөр үнээр зарсны дараа “AI технологи цаашид ирээдүйтэй, асар том заах зээл байж болох юм” гэжээ.
Эх сурвалж: www.qz.com