СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-26

Ц.Даваасүрэнгийн урвалт

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Энэ хүнийг “10 хувийн” гэх нэг тийм барим тодотгол дагадаг. Яаманд ажиллаж байх үедээ тендерээс хувь авдаг байсан гэх хардлагаас үүдэлтэй л дээ. Яг таг нотолгоо байхгүй болохоор уг нь дурдаад байх шаардлагагүй юм. Гэхдээ нэгэнтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр “дөрөв тавхан миллиард төгрөгөн дээр юм ойлгохгүй бол хайран л байна. даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэх зэргээр үг хэлсэн нь хэвлэлд гарч байлаа. Улстөрчийнхөө хувьд намаасаа гарч МАХН-д элссэн, бие дааж нэр дэвшсэн, эргээд МАН-д орсон намтар түүхтэй.

Сайд болсноосоо хойш өөрийнх нь сонгуульд ажилласан хүмүүсийг албан тушаалд томилуулсан

Мөн чамгүй хэдэн жил Оюутолгойн асуудлаар улс төр хийж яваа хүн. , Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох Сургалт үйлдвэрлэлийн төвийг Сургалт судалгааны төв нэртэй салбар байгууллага болгох шийдвэр гаргаж өөрийнхөө туслахаар ажиллаж байсан эмэгтэйг захирлаар нь томилсон зэрэг хэл ам гарч байв. Мөн АТГ-аас мэдээлэл хийх үеэрээ Эрчим хүчний яамны удирдлагуудтай холбоотой мэдээлэл хийсэн гээд яриад байвал их юм бий. Ямартаа ч Эрчим хүчний сайд болсноосоо хойш Ц.Даваасүрэнгийн хамгийн анхлан олон нийтэд сенсаац тарьсан мэдэгдэл нь Оюутолгой компанитай холбоотой байв.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Төрийн ордонд “. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3.т Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш Оюутолгой компани дөрвөн жилийн дотор дотоодын гурван эх үүсвэрээс эрчим хүчээ хангахаар тусгасан. Үүнд, хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох эрхтэй юм.

Гэвч тухайн үeийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 14 нд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан учир нэмэлт оруулахад ч УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Гэвч тэгээгүй. Ингэснээр .

Тийм учраас Монголын талд ашиггүй, хууль бусаар зурагдсан энэ гэрээг цуцлах саналыг Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн” гэж байлаа. Энэ явдлаас хойш түүний хэвлэлд өгсөн ярилцлагуудыг нь шүүгээд үзвэл Оюутолгой компани гэрээний үүргээ биелүүлж Тавантолгойг түшиглэсэн цахилгаан станц барих ёстой гэсэн үгс зурайна. юм. Дээр нь “Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх УИХ-ын лобби бүлэг” ч мэндлэв. Ийнхүү дээр дооргүй хэлэлцээний ширээнд сууснаас хойш зарим бодитой үр дүн ч гарч байгаа.

Тухайлбал, энэ сарын 10-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газар Оюутолгой төслийн толгой компани болох Рио Тинто групптэй таван үндсэн зарчим тохирч санамж бичиг зурахаар болсон талаар мэдээлэл хийж байв. Тэр үеэрээ “Яриа хэлэлцээний явцад Оюутолгой компани усны нөөц, техник эдийн засгийн судалгаагаа Оюутолгой дээр хийчихсэн учраас тэнд цахилгаан станц барья гэдэг саналыг тавьж байсан. Засгийн газар бол цахилгаан станцыг Тавантолгой дээр барья гэсэн саналтай байсан. Эцсийн дүндээ Тавантолгой дээр цахилгаан станц барихаар зарчмын хувьд тохиролцож байна. Цаашдаа далд уурхай, өргөтгөлтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Одоо бол жилд 120-150 сая ам.доллар гэж яригддаг.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн үзэл бодол одоо огцом эргэж Оюутолгой компанийг цахилгаан станц барих шаардлагагүй гэж хэлсэн тухай мэдээлэл “чих дэлсэж” байна

Энэ хэрэглээ Монголд үлдэнэ гэсэн үг” хэмээж байв. Засгийн газар ийм тохиролцоо хийсэн гэдгээ зарласан байтал . Түүний уржигдар хийсэн мэдээллээс харахад энэ нь үнэн бололтой. Тэрбээр “Эрчим хүчний салбарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх зорилгоор дунд хугацааны хөтөлбөр баталж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд богино хугацаанд буюу 2021 он хүртэл тодорхой шинэ эх үүсвэрүүдийг барина. Тухайлбал, ТЭЦ-III дээр хоёр ажлыг эхлүүлж, 250 мВт-аар өргөтгөж, 75 мВтааар хүчин чадлыг нэмнэ.

ТЭЦ-4ийн 1-4 генераторын шинэчлэл хийж хүчин чадлыг 92 мВт-аар нэмэгдүүлнэ. Амгалангийн дулааны станцыг 50 мВтын эрчим хүч үйлдвэрлэдэг болгоно. Тэгвэл жилийн дөрвөн улиралд ашигтай ажилладаг станц болно. Энэ станцууд баригдсанаар Монгол Улс 2021 он хүртэлх хэрэглээний өсөлтийг хаана. Станцуудын дэд бүтэц нь байгаа учраас шинэ станц барихын оронд богино хугацаанд хямд зардлаар 400500 мВт-ын эх үүсвэр нэмэгдүүлэх юм. Өнөө жил 300 кВт-ын шугамыг Улаанбаатар Мандалговь хоёрын хооронд барьж байгаа. Үүнийг барьснаар Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно. 400-500 мВт-ын эх үүсвэр нэмэгдүүлбэл Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэр бий болно.

Ирэх оноос Оюутолгойг тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ” гэсэн юм. Улаанбаатар хот нийтээрээ тоггүй болж, орон сууцны айлууд ундны ус битгий хэл хаана биеэ хөнгөлөхөө мэдэхээ байсан нь сарын өмнөх явдал. Дахиад тийм явдал өвлийн улиралд давтагдвал бүр аймшигтай үр дагавартай гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа. Ер нь тэгээд .

Энэ бол . Улаанбаатарынхаа асуудлыг шийдээгүй байж ийм үг хэлж байгааг нь ч олон хүн гайхаж, хардаж байгаа юм. Тэгэхээс ч аргагүй. Хэрэв болохоор шүү дээ. Тиймээс түүний үйлдэл Монгол Улсад гэхээсээ Хятадад ашигтай мэт харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө Засгийн газрын үйл хэрэг байтугай өөрийнхөө үзэл бодлоос ч урваж болдог тод жишээг Эрчим хүчний сайд энэ үйлдлээрээ харуулж байгаа юм биш үү. 

П.Пүрэв

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.