СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-25

У.Хүрэлсүхийн Засгийн газарт бүтэн нэртэй сайд үлдэхгүй нь

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

 

“Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” хэмээн Ерөнхий сайд болсныхоо дараа ярьж байсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдсэнгүй. Шударга ёс алдагдаж, хууль дээдлэх зарчим зөрчигдөж, ёс суртахууны доройтолд орсныг Засгийн сайдуудаас харж болохоор байна. Саяхан томилогдсон Я.Содбаатар нь хүртэл Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс хумсалсан хэрэгт нэр холбогдсон энэ үед хэрэв сонгууль болбол У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэд сонгогчдын арван хувийн саналыг ч авахааргүй болжээ.  

 

Сангийн сайдын цацаа

Ирэх оны төсөв батлагдах гэж байгаа энэ үед 2019 оны улсын төсөвт УИХ-ын гишүүн бүрийн тойрогт 5-10 тэрбум төгрөг тавин өгч, ч амаа тэрбум тэрбумаар таглуулсан гишүүд наанаа “Төсвийг эргэн харах шаардлагатай” гэж ард түмнийг мадалж байгаад, цаанаа дуртай нь аргагүй төсвийг батлах гэж байна. .

Сангийн сайд гишүүдэд ингэж “хишиг” хүртээгээд зогсохгүй өөрийн сонгогдсон юм. Гишүүдийн тойргийг тордсоныг сайнаар харвал, ирэх хоёр жилд багагүй хэмжээний бүтээн байгуулалт өрнөх нь, муугаар бодвол тойрогтоо ингэж их ажил амжуулсан төрийн түшээтэй ямар шударга зарчмаар хэн өрсөлдөж ард түмний дэмжлэгийг авч чадах юм бэ?

 

Цэрэнбат яндантайгаа Цэрэнбатын цэргүүд бантантайгаа

нь мөн л олон түмний эсэргүүцэлтэй тулаад байна. Цахилгаанаар ажилладаг, сард 22 мянган төгрөгийг цахилгааны мөнгөнд төлнө гэж наанаа ярьж байгаа ч зарим хэвлэлд дурдсанаар сардаа байгаа нь харамсалтай. Монгол улсын хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна. Ард түмний амьдрал ам.доллар болон шатахууны өсөлт, өргөн хэрэглээний барааны өсөлтийн улмаас улам дордож байгаа. гэдэг энгийн үнэнийг сайдууд бас мэдэхгүй байна.

Мөн өмнө нь туршигдаад, дотоодын эрэлт хэрэгцээг хангаж дийлэхгүй нь тодорхой болж байсан шахмал түлшийг шахах гэж оролдож байгаа нь ч өнөө маргаашаа аргацаасан, нүд хуурсан хэрэг юм. юм.

 

Хариуцлагаас бултаж сурсан Ц.Даваасүрэн

. 9 сарын 15-ны өдрийн ослын хариуцлагыг хэнбугай ч хүлээгээгүйгээр барахгүй Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нар нэг нэгэн рүүгээ чихэн, ард түмний өмнө жүжиг тоглосоор мултарсан. .  

Харин үүний оронд сайд Ц.Даваасүрэн хуучнаа додомдож, “ДЦС-2-ыг 250 сая ам.доллараар өргөтгөнө, ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр ДЦС-3, ДЦС-4-ыг өргөтгөнө” гэхчлэн ярьж байна. ДЦС-5-ын ажил ямар шатандаа явж байгаа болон .

 

100 хувь эзэмшдэг компанидаа Я.Содбаатар мэдэлгүй гэнэ үү  

Төрийн ордонд сэтгүүлчдэд өчигдөр ээрэгдсэн Я.Содбаатар “Би өглөө Солонгосоос ирлээ. Эхнэрийн маань гачигдалтай байдлыг ойлгооч. Би энэ долоо хоногтоо багтаж тайлбар өгнө” хэмээн бултсан. хоёр хоногийн дотор хосгүй санаа олж, мөн адил булзааруулах биз ээ.

Зарим эх сурвалжаар зээлсэн мөнгөөрөө Нярайн эмнэлэг байгуулсан, эхнэр, хоёр хоёул компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэж мэдүүлсэн боловч . Я.Содбаатар ч тэр, Г.Солтан гишүүн ч тэр хэдийгээр тус компаниудад . Нүүрээ ширлэж, ард түмнийг аргалаад сурчихсан улстөрчдийн өөдөөс хэлэх ярих эрх бидэнд байхгүй хэрэг үү? Дахин сонгохгүй байж болохгүй юу?   

 

Б.Батзориг “тоо” бодож сууна  

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг хүнд байдалд ороод байгаа. Тэрээр хоёр ч өдөр тутмын сонинд “Тээвэр ачлал компани манай эхнэрт хамаагүй. .

Сайд Б.Батзориг одоо гүрийсэн чигтээ дуусах байх. Гэхдээ л баримт бол баримт. Үнэн бол үнэн. Баримтаас бултах аргагүй. Үнэнээс булзах эрх хэнд ч үгүй. .

 

АТГ шалгагдаж байгаа Ц.Нямдорж  

Хууль зүй, дотоод хэргийн сайд, насаараа төрийн албанд ажилласан Ц.Нямдоржид хамаарал бүхий 17 нэр төрлийн эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт АТГ-т гомдол гаргасан. .

АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр “Монгол улсын Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд ...” гэсэн хариуг өгсөн. Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Тус бүрчлэн, дурдагдсан хөрөнгө нэг бүрийг шалгасан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. ” гэж сар гаруйн өмнө хийсэн хэвлэлийн бага хурлаар мэдээлсэн.

, нэр дээр нь 17 үл хөдлөх хөрөнгө байгаад байдаг. Энэ ариун явдал байсан уу, үгүй юу гэдгийг Прокурорын газраас удахгүй нэг тийш болгох учиртай.

 

У.Хүрэлсүхийн кабинетад байгаа сайдуудын зах зухаас ишлэхэд ийм байна. Цаашилбал, Соёлын сайд хийж байж наад захын спортын мэдлэггүйгээ гайхуулсан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, эмч, ажилчид цалин нэмүүлэх шаардлага тавихад буруу харж суусан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сү.Батболд нартай оффшорт данс, бизнес нэгтэйг нь Цэнзүүргүй сурвалжлагаар дэлгэсэн ч мэлзэж өнгөрүүлсэн Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарын хэрэг явдал ч Засгийн газрын нэр хүнд унахад нөлөөлж байгаа нь гарцаагүй юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.