СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-10-26

Хөгжлийн банк анхны томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын санг Монгол Улсад байгууллаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Хөгжлийн банк нь дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд болон тэдгээр салбарыг дэмжсэн инновацийн төслүүд рүү чиглэсэн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г байгуулжээ

Санхүүгийн зах зээлд тэнцвэртэй эрүүл өрсөлдөөнийг бий болгох, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, улмаар санхүүгийн секторын шинэтгэлийг бодитоор дэмжих зорилгоор УИХ-аас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд баталсан хэдий ч санхүүгийн зах зээл нь дан ганц банкны салбар давамгайлсан шинжтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоо хязгаарлагдмал, тэдний оролцоо дутмаг байсаар байна.

Иймд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах чиг үүрэг бүхий хөрөнгийн удирдлагын компанийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр байгуулах шийдвэрийг 2017 онд гаргаж .

Дээрх ажлын хүрээнд Хөгжлийн банк нь дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд болон тэдгээр салбарыг дэмжсэн инновацийн төслүүд рүү чиглэсэн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г байгуулжээ.

Тус сангаар дамжуулан юм.

Сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийсэн төслүүд нь амжилттай хэрэгжиж эхлэх үед гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад тус санд нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн ашигтай төслүүдээс өгөөж хүртэх боломжийг бий болгох юм байна. . Тухайлбал, тухайн төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нийгэм, эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, хөрөнгө оруулалтаа нөхөх чадвартай, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв бодитой хийгдсэн, төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх ёстой юм байна.

Үүнээс гадна төслийн худалдан авалт, борлуулалт, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээ, хэлцэл болон шаардлагатай бусад гэрээ, хэлцлүүд хийгдсэн байх, сангаас хүсэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээ 20 тэрбум төгрөгөөс багагүй байх зэрэг сангийн хөрөнгө оруулалтын бодлого, журамд тусгагдсан шалгуурууд багтжээ.

Улаанбаатар хотын 100 га гэр хорооллыг дахин төлөвлөн, орлогод нийцсэн 10’000 эко орон сууц барьж гэр хорооллоос ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах зорилго бүхий Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууц санг дотоодын зах зээлд үүсгэн байгуулахаар ажиллаж байна

Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сангаас гадна Хөгжлийн банк нь ойрын хугацаанд Азийн хөгжлийн банк, Сангийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын 100 га гэр хорооллыг дахин төлөвлөн, орлогод нийцсэн 10’000 эко орон сууц барьж гэр хорооллоос ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах зорилго бүхий Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууц санг дотоодын зах зээлд үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Уг сангийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран урт хугацааны ипотекийн болон төсөл хэрэгжүүлэгчдэд олгох зээлийн санхүүжилтийн схемийг боловсруулжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж Азийн хөгжлийн банкаар дамжуулан Уур амьсгалын ногоон сангаас 75.7 сая ам.долларын санхүүжилтийн амлалтыг эхний байдлаар аваад байгаа юм байна.  Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-н Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.