Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа төлөөлөгчдөд ямар хүмүүс нэр дэвшиж байгаа талаар "Ил тод байдал сан" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжаваас тодрууллаа.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж байгаа. Орон нутгийн сонгууль бол маш их ач холбогдолтой. Бид нутгийнхаа асуудлыг шийдэх, таныг төлөөлөх төлөөлөгч нарыг сонгох учиртай ч УИХ-ын сонгуулийн сүүдэрт дарагдан төлөөлөгч нар нь дөрвөн жил үзэгддэггүй. "Ил тод байдал сан" ТББ-ын хувьд нийслэл, дүүрэгт нэр дэвшиж байгаа төлөөлөгч нарын талаарх мэдээллийг www.ted.mn цуглуулж байна. Гэвч өнөөдрийн байдлаар нэр дэвшигч нарын нэгдсэн жагсаалт, товч танилцуулгын талаарх мэдээллийг хаанаас олж авах талаар ч мэдээлэл алга.
Намууд нь өөрсдийнхөө сурталчилгааг хийгээд байгаа болохоос биш нэр дэвшигч нарын мэдээллийг өгөхгүй байна. Гэвч иргэд сонгуулийн өдөр санал өгөх хуудас бөглөхдөө тухайн нэр дэвшигчийг дугуйлахаас биш намыг биш.
Нийслэлийн газрын асуудлын төлөвлөгөөг батлаад хаана барилга барих эсэхийг Засгийн газар, УИХ-ын гишүүд мэдэхгүй нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар мэднэ. Тэгэхээр маш том эрх мэдэлтэй албан тушаал учраас иргэд нэр дэвшигч нарын мэдээллийг ил тод нээлттэйгээр авах хэрэгтэй. Энэ ч үүднээс бид нэгэнт намын төлөөлөгчдийг сонгож өгөхөөс хойш тэдний ааш сайхан, чих зөөлөн байгаа энэ хэдхэн өдөр ганц нэг юмыг хэлүүлж, бас амлуулж авах хэрэгтэй. Ингээд нэр дэвшигчдэд хандсан дараах есөн асуултыг бэлтгэсэн.
Тухайлбал одоо хаана амьдардаг вэ? Гэдгийг сонгогч мэдсэнээр дараах ач холбогдолтой. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 606 хүний 500 гаруй нь нийслэлийн Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй гэсэн тоо гарчээ. Яармаг, нисэхийн гэр хороололд лав биш, Энхтайвны гүүр, төмөр замаас урагшаа, Зайсан, дархан цаазат Богдхан уулын амуудад амьдардаг гэсэн үг. УИХ-ын гишүүдээс эхлээд хотоос хөдөө очиж нэр дэвшжээ. Тэгвэл орон нутгийн сонгууль арай өөр. Энэ бол нутгийн сонгууль. Нэр дэвшигч та хаана амьдардаг вэ гэсэн асуултад хариулахдаа дүүрэг, хороо, хороолол, хотхоноо нэрлэхэд хангалттай. Нэг газарт бүртгэлтэй, нөгөө газарт амьдардаг бол яг хаана амьдардгаа хэлэх. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрх олон байр сууцны зөвхөн нэгэнд амьдардаг байж чадна. Харин байшин, хаалганы дугаараа нууж болно.
Нэр дэвшинэ гэдэг чинь би нээлттэй боллоо шүү. Сонгогдвол иргэн та намайг хянаарай гэсэн үг. Тэгвэл наад зах нь сонгогч нар энгийн хэдэн асуултыг нэр дэвшигч нараасаа асууж мэдсэнээр тодорхой мэдээлэл авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.