"Цензургүй сурвалжилга" нэвтрүүлгийн ээлжит "Хан-Уул дүүрэг дэх хаалттай засаглал" дугаараар тус дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханы гарын үсэг бүхий 142 иргэнд олгосон газрын зөвшөөрөл болон үйлчилгээний албан хаагчдад олгосон 40 газрын асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна.
Тус газрын асуудлаар иргэн Б.Мөнхзул АТГ-т гомдол гаргасан бол өнөөдөр "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн ХУД-ийн ЗДТГ-ын үүдэнд хэвлэлийн хурал хийн, жагсаал зохион байгууллаа. Тэд газар олгосон тэрхүү шийдвэрийг хууль бус хэмээн үзэж байгаа юм.
Харин 142 иргэнд газар олгох тогтоолд гарсын үсэг зурсан ХУД-ийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан тайлбар өглөө.
Тэрбээр "Тогтоол хуулийн дагуу гарсан. Орон нутгийн сонгууль болж байгаа учир зориуд улстөржүүлж байна. 142 иргэнд газар олгох тогтоол гарсан ч хэрэгжээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, газар нь Дүүргийн мэдэлд хэвээр байгаа" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
HUD ITH Darga bolson yostoi muu ajilj baina . ogtsor!!!!!!!