Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн анхаарал татсан олон асуултад хариулт өглөө. Саарал жагсаалт, эрүүл мэндийн салбарын реформ, 2021 оны төсвийн тодотгол, ТОП-10 сургуульд суралцагчдын зээлийн талаар тэр юу ярив?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монгол улс "Саарал жагсаалт"-аас хараахан гараагүй байгаа. ФАТФ байгууллагын хүмүүс хоёр ажиллаад явсан. Гарах байх гэж найдаж байгаа.
Улсын төсөв эхний хагас жилд тасарсан. Хоёр дахь хагас жилээс гайгүй болж байна. Нүүрсний экспорт 33 хувиар тасарч байна, зэсийнх 10 хувиар тасарч байгаад таван хувь болж буураад байгаа. 2021 оны төсвийг танасангүй гэсэн шүүмжлэл байна лээ. Эдийн засаг агших үед төсвийн зардлаа танах ёстой гэж үзээд байгаа. Онолоороо бол агших үед тэлэх бодлого явуулдаг. Тэлэх бодлого явуулахгүй бол аж ахуйн нэгж болон иргэдийн орлого буурна. Бид аж ахуйн нэгж, иргэдээ орлоготой болгох бодлого явуулж байгаа.
-ТОП-10 сургуулийн элсэгчдэд л Боловсролын сангийн зээл олгоно гэсэн шийдвэрийн талаар?
-Засгийн газар боловсролын салбрат реформ хийхийг зорьж ажиллаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүх салбарт шинэчлэлийг хийхий зорьж байна.
Монгол шиг цөөн хүн амтай улсад 100 гаруй их, дээд сургууль байна гэдэг буруу. Төгсөгчдийн чанар нь эргэлзээтэй. Сургалтын зээл авсан хүн заавал ажил мэргэжилтэй байх ёстой. Ажил олдохгүй бол хэцүү. Иймд ТОП-10 сургуульд Боловсролын сангийн зээлийг олгоно. Сургуулиуд хоорондоо өрсөлдөөд ТОП-10-таа ор. Бусад сонголт нь хэвээрээ. Мөнгөө төлөөд сурч болно.
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар?
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хуучин социализмын үеэрээ яваад байгаа. Реформ хийх шаардлагатай. Хөнгөлөлттэй эмийг бүх Эмийн сангаар олгоно. Эрүүл мэндийн даатгалыг хувийн эмнэлгүүдэд олгож эхэлнэ. Хуучин бол хувийн эмнэлэгт хэвтсэн хүнд эрүүл мэндийн даатгал олддоггүй байсан. Хувийн, төрийн бүх эмнэлэг адилхан болсон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.