Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
ОХУ-аас аравдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай, ОХУ-ын тээврийн жолоочоос "COVID-19"-ийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын зөөвөрлөгдсөн нийт 315 тохиолдол бүртгэгдсэнээс 308 нь буюу 98 хувьтай эдгээд байна.
Мөн, 57 настай нэг эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, сувилал руу шилжлээ. Энэ хүн есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн.
Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 294 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, зургаа нь хөнгөн, нэг хүн нь хүндэвтэр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.