СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-07

Л.Мөнхтүшиг: Монгол иргэдээ татан авах ажиллагаа энэ сарын сүүлээр дуусна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

-Өнөөдрийн байдлаар 81 улсаас 23 мянга гаруй иргэдийг авчраад байна. Энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

Гадаадад байгаа ЭСЯ-аар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн нарийвчилсан мэдээллийг авч байгаа. .

Одоогийн байдлаар нийт 4500 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргаад байна. Энэ сард 2700 орчим иргэнийг авчирна гэж тооцоолсон. Тэгэхээр энэ сарын сүүлээр яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэд буурч гадаадад байгаа иргэдээ татан авч дуусаж байна.

2020 нэгдүгээр сарын 20-ноос манай улс богино хугацааны визийг олгохоо зогсоосон байсан. Тэгвэл албаны болон бизнесийн журмаар гадаадаас ирэх иргэдэд 30 хоногийн виз олгохоор болсон. . Тэгэхээр гадаадаас ирж байгаа гадаадын иргэд 60 хоног манай улсад байх боломжийг олгож байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.